БНСУ-д магистр хамгаалсан ХӨСҮТ-ийн эмч нар “МУ-ын халдварт өвчний тандалт сэргийлэлтийн чиглэлийн судалгааны үр дүн“-г танилцууллаа

2024 оны 5 сарын 16

Arslan.mn

"Монгол Улсын халдвар өвчний тандалт сэргийлэлтийн чиглэлийн судалгаан үр дүнг хуваалцах" семинар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д болж байна.

Тус семинарт КОЙКА-гийн "KOICA CIAT(Capacity Improvement and Advancement for Tomorrow)" сургалтын хөтөлбөрийн тэтгэлээр 2021-2023 онд ХӨСҮТ-ээс сонгогдон сурч, магистрын зэрэг хамгаалсан эмч, мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнг танилцуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах туршлагаас танилцуулсан юм.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч Г.Гантунгалаг “2022-2023 онд БНСУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг “Койка”-ийн сургалтын магистрын тэтгэлгийн хүрээнд сонгогдоод халдварт өвчний хяналт чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалаад ирсэн. 

Энэхүү хөтөлбөрийг цар тахлын сургамж дээр үндэслэн дэлхийд анх удаа боловсруулсан бөгөөд Ионсей их сургууль хэрэгжүүлсэн. Дэлхийн 16 орны 25 суралцагч хамрагдсан уг хөтөлбөрт оролцож халдварт өвчний тандалт сэргийлэлтийн тогтолцоог судалж суралцлаа. Сурсан мэдсэнээ өөрийн орны практикт хэрэгжүүлэх бусдадаа туршлагаасаа хуваалцах хамтран чадавхжиж улсынхаа  халдварт өвчний тандалт сэргийлэлтийн тогтолцоонд бодитой шинэлэг арга хэлбэрээр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн семинарт Ионсей их сургуулиас хэрэгжүүлдэг эрүүл мэндийн бодлого санхүүжилт болон халдварт өвчний хяналт чиглэлээр сургалтад хамрагдан төгссөн ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хөтөлбөрт хамрагдах хугацаанд хийсэн судалгааны үр дүнгээс тайлагнан туршлага хуваалцав. Цаашид энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой." гэв.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны эмч Б.Бат-Оргил "Цар тахлын үе буюу 2017-2022 онд хөл хорионы хугацаанд товлолын дархлаажуулалтын хамралт хэрхэн өөрчлөгдсөн талаар судалгаа хийсэн. Цар тахлын өмнөх болон цар тахлын үеийн жилүүдийг хооронд нь харьцуулаад бууралтыг нь судалсан. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үеийг өмнөх үетэй харьцуулж ямар бууралт ажиглагдсан талаар тодорхойлохыг зорьсон.

Судалгааны дүгнэлт нь хөл хорио цар тахал тодорхой хэмжээгээр дархлаажуулалтын хамралтад нөлөөлсөн. Гэхдээ товлолын дархлаажуулалтын тогтолцоо харьцангуй тогтвортой ажилласан нь харагдсан. ДЭМБ-ын зорилт болох товлолын вакцины хамралтын 90-ээс дээш хувьтай байсан нь судалгаагаар тогтоогдсон." гэв

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656996
0 эможи

Зочин
2024-05-17 07:37
Солонгост хамгаалсан докторуудыг аттестачлах хэрэгтэй, юу ч мэдэхгуй этгээдууд ирээд байх юм!
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up