Н.Гансүх: Увс аймагт Урологийн мэс заслыг нэвтрүүлснээр энэ төрлийн мэс заслын 90 гаруй хувийг орон нутагтаа хийдэг болсон

2024 оны 5 сарын 16

Arslan.mn

Увс аймагт хийгдсэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын талаар Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Н.Гансүхээс тодрууллаа.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд бөөр шээсний мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр төвлөрч хийдэг байсан. Улсын хэмжээний эмнэлэг учраас оочер дараалал маш ихтэй. 2021 оноос эхлээд манай орон нутгийн эмч нар бөөр шээсний дурангийн мэс засалд бэлтгэгдсэн.

С.Энхболд сайдын үед орон нутгуудад бөөр шээсний замын дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмжийг нийлүүлж хангаж эхэлсэн. 

Увс аймагт Урологийн мэс заслыг нэвтрүүлснээр энэ төрлийн мэс заслын 90 гаруй хувийг орон нутагтаа хийдэг болсон.

Уламжлалт эмнэл зүйгээр бол эмчилгээний дараа өвчтөний хөдөлмөрийн чадвар удаан сэргэдэг. Хоёрдугаарт цаг хугацаа их зарцуулдаг дутагдалтай байсан. Дурангийн хагалгааг нэвтрүүлснээр хүний биологийн буюу төрөлхийн сүвүүдээр хийгддэг хагалгаа учраас хөдөлмөрийн чадвар маш хурдан сэргэдэг. Дээр нь нэмээд энэ төрлийн мэс засал хийлгэх хүсэлтэй хүмүүс Улаанбаатар хотыг зорихгүйгээр орон нутагтаа хийлгэснээр цаг хугацаа, эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлттэй болсон.

Бид 2021 оноос хойш бөөр шээсний дурангийн хагалгаа хийгээд гурван жил орчим болж байна. Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хагалгаа, давсагны чулуу, давсагны хавдар, шээлтүүрийн нарийсгуур, бөөрний чулуу гэх мэт хагалгаануудыг орон нутагтаа нэвтрүүлээд байна. Одоо бол Улаанбаатар хот руу энэ төрлийн хагалгаагаар явах иргэдийн тоо эрс багассан улмаар 90 хувиар багассан нь эргээд ард иргэдийн амьдралд  ихээхэн ач тусаа өгч байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656990
0 эможи

keyboard_arrow_up