Н.Оюундэлгэр: Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологийн эмчилгээ АМЖИЛТТАЙ хийгдэж байна

2024 оны 5 сарын 15

Arslan.mn
“ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр 2022 онд донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд анх удаа хийж өндөр технологиудыг бүрэн нутагшуулсан" талаар  УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэртэй ярилцлаа.

-Танд өдрийн мэнд хүргэе! Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хэзээ анх хийж эхлүүлэв. Өнөөдрийн байдлаар ямар өвчтэй хичнээн хүнд эмчилгээ хийв?

-Баярлалаа. Манай улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгасан 30-40 гаруй хүн байдаг. Үүдэл эс шилжүүлэн суулгах технологи нэвтэрснээр анх удаа 2022 онд донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн.
Үүдэл эс шилжүүлэн суулгахаас гадна маш олон өвчтөнүүд өндөр тунгийн хими эмчилгээ хийлгэдэг. Хийлгэсэн өвчтөнд эсүүдийн уналт гэж зүйл бий болдог. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор олон янзын эрхтэн системийн хүндрэлүүд гардаг. Эрүүл мэндийн сайдын хөрөнгө оруулалтаар 2021 онд 1.9 тэрбум төгрөгийг эмчилгээний иж бүрэн техник хэрэгсэлд зориулан шийдэж өгснөөр энэ төрлийн өвчтэй хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх улмаар өөрчлөхөд ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон. 

-Иж бүрэн тоноглол бүхий ариун өрөөний талаар тодруулахгүй юу. Ихээхэн нарийн техник хэрэгсэл шаардагддаг гэж байсан. Боловсон хүчнийг хэрхэн чадавхижуулав?

-Хипо филтер, рентгэн аппарат, зөөврийн эхо, мониторууд бүхий иж бүрэн 3 палат тохьжуулж өгсөн. 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл энэ богино хугацаанд тохьжилт засварыг иж бүрнээр нь хийж эмчилгээ үйлчилгээг эхлүүлээд байна. Энэхүү ариун өрөө нь цусны өвчтөнүүдэд нэгэнт үүссэн хүндрэл болон цаашид үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлэх богино хугацаанд асар үр дүнтэй эмчлүүлэх алтан боломжийг олгож байгаагаараа ихээхэн давуу талтай. 

Түүнчлэн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэшүүлэх, давтан сургах тал дээр ихээхэн анхаарч 2021-2022 онд цус судлаач дөрвөн эмч, гурван сувилагчийг гадаад улсад суралцуулж үүдэл эс, хими эмчилгээний чиглэлээр нарийн мэргэшүүлээд байна. 

Энэ технологийн эринд эмч хүн сайн багаж, сайн тоног төхөөрөмж, сайн сургалтгүйгээр мянга хичээгээд амжилтанд тэр бүр хүрч чадахгүй. 

Тодруулгын төгсгөлд хэлэхэд Энхболд сайд өөрөө ажиллаж байх бүрэн эрхийнхээ хугацаанд энэ томоохон хөрөнгө оруулалт бүхий өндөр технологийн эмчилгээ үйлчилгээг иж бүрнээр нь шийдэж өгсөн.  Үүгээр ч зогсохгүй дэлхийн анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа энжис гэдэг маш өндөр өртөгтэй аппаратыг манай Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шийдвэрлэж өгснөөрөө орчин үеийн оношилгоо үйлчилгээтэй хөл нийлүүлэн алхах өндөр дэвшлүүд гарсан гэж би хувьдаа талархаж явдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656978
1 эможи

keyboard_arrow_up