“Монгол эмч нарт хатиг гэж андуурагдсан “MRSA“. Хэлэхгүй бол арай л амиа хичээсэн санагдаад байх юм“
Нэгэн эмч цахим хуудаснаа "Монгол эмч нарт хатиг гэж андуурагдсан MRSA...
Хэлэхгүй бол арай л амиа хичээсэн санагдаад байх юм ооооо..
Би Америкт байдаг. Хэрэгтэй нэг хvнд ч гэсэн хэрэг болж л байвал гэсэн үүднээс бичлээ шүү...
Хатиг гэж андуурсан MRSA!!
Монголдоо энэ зун амрахаар очоод яг 8 дахь хоногын дараа 1 жижигхэн улаан юм нуруун дээр минь ямарч өвчингүй гарахад эхэндээ нэг их тоогоогүй бас надад тийм ч хэцүү биш байсан. За тэгээд жоохон хүндүүрлээд эхлэхэд нь үзүүлэхэд хатиг байна гээд шууд антиботик ууж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд ер тоогоогүй!
За тэгээд эхнийх нь гараад дуусахад дараагийнх нь яг хажууд нь гарах жишээтэй бүтэн 3 сар гаруй гарсан,.. Миний алдаа бол шинээр гарах болгонд нь энэ ёстой сүүлчийнх гэж өөртөө итгүүлж байсаных...
Энэ хооронд зөндөө эмнэлэг явж их ч эмчилгээ, тариа хийлгэсэн дээ. Үүнд: 2-р эмнэлэг, Баянзүрх дүүргийн эмнэлэг, госпитал, Фолловшир эмнэлэг, Оргил сувилал, Аму эмнэлэг, Чин-Ачлал гэх мэт бас дүүргийн эмнэлэгт 5 өдөр хэвтэж 8 цагаар антибиотик тариулсан. Намайг үзсэн эмнэлэгт бүгд л хатиг бас ядаргаа, дархлаа муу байна гэсэн оноштой ба өөр өөрсдийнхөө төрөлжсөн бэлдмэл, бүтээгдэхүүнүүдыг л өгч байсан... Бүгд л мэдээж сайн үр бэлдмэл, тариа байсан байх л даа тэгэхдээ хамгийн хэцүү нь аль нь ч тэр ГАЙТАЙ хатиг гэж андуурсан MRSA г таньж бас эмчилж чадаагүй.
Бактерлогийн шинжилгээ өгөх гэж хэд хэдэн удаа очиход ямар нэгэн байдлаар антибиотик хэрэглэсэн эсвэл хагалах арай болоогүй байна гэсэн шалтгаанаар шинжилгээ аваагүй... ( энэ шинжилгээг хувь хүмүүсийн хүсэлтээр БИШ сонголтгүйгээр заавал авхуулж байх хэрэгтэй шиг санагдсан! Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр энэ шинжилгээ болох эдийн шинжилгээ гарсан идээнээс авдаг гэж сонссон.
Үнэнийг хэлэхэд маш их өвчтэй бас байнга хагалуулж аймар зовсон доо... Хамгийн хэцүү нь хажуудаа байгаа хайртай хүмүүсээ зовоох л хамгийн хэцүү нь байсан.
За миний хэлэх гэж байгаа юм гэвэл хэрвээ таны бие дээр хатиг шиг юм гараад л эхэлбэл өвчин юм чинь нуугаад ч яахав ичээд ч яахав шууд л хамгийн түрүүн шинжилгээ өгөх юм байна лээ шүү... Үүнийг бичиж байгаагын учир нь Монголд маань хатиг гэх зовсон хүмүүс маааш их байсан... Хаа газарын эмнэлгийн үүдэнд энэхүү өвчинд дарлуулсан зөндөө хүмүүс яаахаа ч мэдэхгүй над шиг хүмүүсээр л дүүрэн байсан даа... Хатиганд энэ тос, эм уугаад таарахгүй байж болох юм. Иймд заавал шинжилгээ өгөөд MRSA мөн бол Амрерик болон гадагшаа захиж энэ эм, тос авч хэрэглээрэй.
Ээж минь эрдэм шинжилгээны гэх эмчтэй нь хүртэл уулзаад 3 ширхэг (ГАМ) гэх тариа арын хаалгаар аваад хүртэл хийлгэсэн дээ охиндоо...
Энэ бүх эмчилгээ хийлгээд их пээдгэр байсан чинь 14 хоногын дараа өнөөх гайхал дахиад л гараад ирсэн.. Онгоцонд бас л нэг нэмээд гараад авсан...
Ирээд эмнэлэгт үзүүлсэн шууд хамгийн түрүүн биопсийн шинжилгээ аваад явуулсан. Маргааш MRSA байна Clindamycin гэх эм өдрийн 3 аар уу мөн Mupirocin гэдэг тос түрх гэсэн. Энэ эмийг уугаад үнэнийг хэлэхэд 2 хоноод л нөгөө гайхал хатаад эдгэсэн хагалуулах ч шаардлагагүй тэгээд өнгөрсөн дөө... Монголд энэ эм байхгүй Америкд эмийн сангаас эмчийн бичгээр авч хэрэглэсэн.
Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй хэн нэгэнд тус болж магадгүй гэсэн үүднээс бичлээ шүү.. Тос, эм 2 ын зураг оруулья... Мөн миний бие дээр гарсан заримынх нь зурагнаас оруулья... Ээ дээ энэ MRSA нь таарсан эмийг нь уувал маш хурдан эдгэх үгүй бол маш аюултай гэж эмч хэлж байсан шүү! Сайн судалж уншаарай...
Бүх хүмүүст эрүүл энхийг чинь сэтгэлээсээ хүсье!" хэмээжээ.