УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ

2024 оны 5 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны урилгаар Монгол улсын хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийхээр ирсэн.

Уг ажлын хүрээнд олон улсын багынхан энэ сарын 7-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирж, эмнэлгийн удирдлагуудтай хавдрын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл солилцлоо.

Arslan.mn

Мөн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт,  үйл ажиллагаатай танилцахаас гадна хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг Урологи-андрологийн төв, Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг, Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Эмнэлзүйн эмгэг судлалын төв лаборатори, Дүрс оношилгооны төв болон Цөмийн оношзүйн тасгуудад ажиллаж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Arslan.mn

Arslan.mn


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656843
0 эможи

keyboard_arrow_up