“Эрдмийн чуулган“: 45 орчим насны иргэд хавдрын эцсийн шатанд оношлогдож байна

2024 оны 5 сарын 02

Arslan.mn

Аливаа салбарын хөгжлийн түлхүүр нь өндөр ур чадвар мэдлэг, мэргэжилтэй̆ үндэсний̆ боловсон хүчин байдаг билээ. Тиймээс салбарынхаа эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсрол, ур чадвар, хандлагыг сайжруулахын тулд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн чуулган-45” эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр  болж байна.

Чуулганыг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "УНТЭ нь улсын хэмжээнд эмнэлзүйн анагаах ухааны түүчээ болон ажилладаг бөгөөд сургалт болон эрдэм шинжилгээний хурал нь энэ ажлын салшгүй нэг хэсэг болдог. Энэ жил эрдэм шинжилгээний хурал нь 45 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн чуулганд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдээс гадна хөдөө, орон нутаг, дүүргийн эмч нараас нийт 67 эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс өнөөдрийн хурлаар 37 итгэлийг хэлэлцүүлж байна.

Эмч, сувилагч, мэргэжилтнүүд үндсэн ажлынхаа зэрэгцээ  нотолгоонд суурилсан  судалгааны ажлуудаа танилцуулж байгаад талархаж байна. Энэ хурлаас төрөн гарсан шинэ санаа, инавоциудыг  эмнэлгийн Захиргааны зүгээс дэмжин ажиллах болно.” гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Чуулганыг нээж хүндэтгэлийг илтгэлийг АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн эмч тавилаа. 

Тэрээр "Элэгний хавдраар өвчилж элэг шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн 80 гаруй хувийг вирусийн шалтгаант хавдар эзэлж байна. Монгол Улс элэгний хавдраар дэлхийд тэргүүлж буйн гол шалтгааны нэг нь 1960-аад оны үед дэгдсэн элэгний вирусийн халдварт өвчинтэй холбоотой. Тухайн үед олон хүн тэр тахлаар халдварласан.  

Тариурыг буцалгасан ч элэгний вирус устдаггүй учир энэ өвчлөлийн тархалт улам нэмэгдсэн. Элэгний Б вирусийн вакциныг нэвтрүүлснээс хойш вирусийн гаралтай элэгний хатуурал харьцангуй буурсан. Гэвч хангалттай хэмжээнд биш. Хүүхдийг дөнгөж төрмөгц вакцинжуулж эсрэг бие үүсгэдэг болсон учир өвчлөл цаашид буурна гэсэн хүлээлт байна" гэв. 

Arslan.mn

Эрдэм шинжилгээний хуралд эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд, био-анагаахын мэргэжилтэн, судлаачид, эрүүл мэндийн ажилтнууд, багш, судлаач, төгсөлтийн дараах сургалтад суралцагч нар оролцож байна.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ололт амжилт, түүний үр дүнг хэлэлцэх, тэдгээрийг практикт нэвтрүүлэхэд оршиж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656769
0 эможи

Зочин
2024-05-03 08:53
Бүх өвчин хоолноос эхлэлтэй! Хэтэрхий их идэж бна!
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up