Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалант, Цээл сумын Эрүүл мэндийн төвүүдэд авто машин гардуулан өглөө
2024 оны 4 сарын 30
Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй.
Хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөр эхний ээлжинд 60 машиныг шаардлагатай сумдад хүлээлгэн өгч байна.
Энэ удаад Говь-Алтай аймгийн Жаргалант, Тайшир, Цээл сумдын Эрүүл мэндийн төвд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Б.Сүхбаатар, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нар 2024 оны туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 78 Diesel High загварын автомашиныг гардуулан өглөө.
Ард иргэдийн эрүүл энхийн төлөө зүтгэж буй та бүхний алтан шар зам нь өлзийтэй байг ээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
656710
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс