СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр хүүхдийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйлийг харлаа

2024 оны 4 сарын 29
Arslan.mn

Нэгэн иргэн цахим хуудаснаа " Өчигдөр хүүхдийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйлийг харлаа. Нэг нас ч хүрээгүй хүүхэд комд орчихсон, амьдрах ямар ч боломжгүй болчихсон байна. Ямар шалтгаантайг нь судалж үзсэн чинь herpes simplex virus-тай хүнд үнсүүлснээс болоод вирус нь аманд ороод цаашлаад тархинд нь хүрч, ажиллагаагүй болсон байна. Herpes simplex virus хүнд нэг халдвал хэзээ ч биеэс салдаггүй, насан туршдаа хүний биед хадаглагддаг virus юм. dormant virus гэж нэрлэдэг. Энэ нь манай монголчуудын хэлдэгээр Хомхой долоох.Бараг манай монголчуудын ихэнх нь аман дээр нь хомхой долоож байсан гэвэл хилсдэхгүй байх. Тэгэхээр бараг бүгдээрээ тэр вирусын төв гэсэн үг. Тийм учраас айлын ХҮҮХЭД битгий үнсэж байгаач ээ гэж гуймаар байна.

Үнсүүлээд л шууд тийм болно гэж юу байхав гэж та бодож болох ч үнэхээр тийм тохиолдол байдаг юм байна. Эцэг, эхчүүдэд юун сүртэй юм гэж бодож болохгүй. Бяцхан хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадахгүй болохоор та бүхэн цаашид сэрэмжлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдийн нүүрэн дээр нь битгий үнсээрэй. Өхөөрдөөд үнссэн нэгхэн үнсэлтээс болоод бяцхан охин амьдралгүй болсныг хараад сэтгэл минь өвдлөө." гэж СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖЭЭ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
2
yay an post
2
sad an post
14
ouch an post
1
confuse an post
2
angry an post
3
656680
30 эможи

keyboard_arrow_up