АШУҮИС-ийн эмнэлгүүд 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмж хүлээн авлаа

2024 оны 4 сарын 25

Arslan.mn

АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ амжилттай хэрэгжлээ.

“АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд

  • АШУҮИС-ийн Төв эмнэлэг 70 төрлийн 87 ширхэг,
  • Нүүр ам судлалын төв эмнэлэгт 17 төрлийн 24 ширхэг,
  • Монгол анагаах ухааны төв эмнэлэгт 23 төрлийн 30 ширхэг нийт 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 7.5 сая еврогийн санхүүжилттэй төсөл юм.

Arslan.mn

Монгол Улс 1963 оноос хойш Австри Улстай дипломат харилцаатай байж, хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт олон удаагийн хөрөнгө оруулалт хийсний нэгээхэн хэсэг нь энэ төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр их сургуулийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656589
0 эможи

Зочин
2024-05-16 11:08
Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа тийм болох лээр аль болох эмч нар аа бүхий л бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдвэр хэрэгжүүлдэг байгаасай
Зочин
2024-05-16 11:07
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Зочин
2024-05-16 11:07
Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-05-16 11:07
Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачих хэрэгтэй эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-05-16 11:07
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу
АШУҮИС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up