ЭМЯ: Б.Цэцэгсайхан ор үндэслэлгүй худал мэдээллийг нийтэд түгээсэн. Яамнаас дарамт үзүүлсэн удаа байхгүй

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өчигдрийн сонсголын үеэр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаарх асуудлын хүрээнд эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, үнийн мэдээллийн ил тод байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал зэрэг асуудлуудаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. 

Энэ үеэр Эм, эмийн хэрэгслийн харилцаа зохицуулах газрын дарга асан Б.Цэцэгсайхан нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө ЭМЯ дарамт шахалт өгсөн, гэрээ байгуулахаас өмнө гүйлгээ хийж төлбөрийг нь урьдчилж шилжүүлсэн гэх мэдээллийг нээлттэй сонсголын үеэр ярьсан юм. 

Энэ талаар ЭМЯ-аас тодруулахад "Б.Цэцэгсайханд ЭМЯ дарамт шахалт өгсөн гэдэг нь  үндэслэлгүй, худал мэдээлэл. Тэрээр сонсголын үеэр  "2021 оны 3 сарын 28-ны өдөр (тухайн өдөр нь бүтэн сайн өдөр) гэрээ байгуулахаас өмнө гүйлгээ хийж төлбөрийг нь урьдчилж шилжүүлсэн" хэмээж ярьсан байсан. Угтаа 2021 оны 04 сарын 08-ны өдөр УОК-ын 2 дугаар тогтоолоор шүльснээс шинжилгээ авах оношлуурын нөөцийг 100.000-аар нэмэгдүүлэхийг ЭМСайдад даалгасан. 2021 оны 04 сарын 13-ны өдрийн УОК-ийн шуурхай хурлаар ЭМЯ түргэвчилсэн оношлуур худалдаж авах ажлыг шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийх, БНХАУ-ын элчин сайдын яамтай холбогдож, бүтээгдэхүүний танилцуулгыг авах үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу ЭМЯ-ны Эрүүл мэндийн улсын алба - Тохиолдлын удирдлагын тогтолцооны шуурхай хурал тухайн өдөр нь зохион байгуулагдсан ба уг хурлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн Joinstar Biomedical Technology үйлдвэрийн шүльсний оношлуурыг хэлэлцэн 2 дахин хямд үнээр буюу 2.4 Ам доллараар БНХАУ-д суугаа элчин сайдын яамаар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар худалдан авахыг ЭЭХХЗГ-т үүрэг болгосон.

Улмаар ЭЭХХЗГ-т ЭМСайдын А/170 тоот тушаалаар 1,5 тэрбум төгрөгөөр 100.000 ширхэг түргэвчилсэн оношлуур худалдан авахаар зарлагдаад байсан тендерийг түтгэлзүүлэн тухайн санхүүжилтээр 200.000 ширхэг шүльсний түргэвчилсэн оношлуур худалдан авахыг үүрэг болгосон.

ЭЭХХЗГазар уг шүльсний түргэвчилсэн оношлуурыг худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулан 2021 оны 04 сарын 19-ны өдөр хүлээн авсан. Худалдан авалтын гүйлгээг ЭМЯ 2021 оны 04 сарын 14-ны өдөр ЭМЯ-АНУ долларын хөрвүүлгийн данснаас хийсэн болно." хэмээсэн юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656361
0 эможи

keyboard_arrow_up