УНТЭ-ээс “Аав, ээжийнхээ ажилтай танилцах өдөрлөг“-ийг зохион байгууллаа

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эцэг эхийн зөвлөлөөс эмнэлгийнхээ ажилтан, албан хаагчдын 12 дугаар ангид суралцдаг хүүхдүүдийн дунд “Аав, ээжийнхээ ажилтай танилцах өдөрлөг”-ийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

Өдөрлөгийг нээж УНТЭ-ийн Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Түвшинтөр үг хэлэв. Үүний дараа Монгол Улсын Ардын эмч, дэд профессор, УНТЭ-ийн ЦЭСЧШСТ-ийн зөвлөх эмч Н.Оюундэлгэр сурагчдад зориулан “Харах өнцөг өөрчлөгдвөл хандлага өөрчлөгдөнө” сэдвээр хүндэтгэлийн лекц уншсан юм.

Ахлах ангийн сурагчдад аав, ээжийнх нь ажлын байрны онцлогийг танилцуулах, цаашлаад мэргэжил сонголт хийхэд нь туслах зорилгоор тус өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр сурагчид таван өртөөгөөр зочлон эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцахаас гадна гарын эрүүл ахуй сахих дадалд суралцах, амилуулах суурь тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олж авсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656339
2 эможи

keyboard_arrow_up