АШУҮИС нь Корнейлийн хавдрын эрдэмтэн судлаачидтай хамтран хавдрын судалгаа хийнэ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр АШУИС дээр Мэмориал Слоан Кеттеринг Хавдрын судалгааны төвийн Хавдрын генетик, хавдрын эмчилгээний лабораторийн эрхлэгч, профессор Ханс Гидо Вендел зочилж, туршлагаасаа хуваалцлаа. 

Тодруулбал, Профессор Вендел нь Вейл Корнелийн Анагаах ухааны сургууль, Герстнер Ахисан түвшний сургуулийн профессороор ажилладаг, хавдрын чиглэл, ялангуяа хавдрын генетик эмчилгээний чиглэлээр нэр хүндтэй судлаач, эрдэмтэн юм.

Профессор Венделийг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, АУ-ны доктор Н.Хүрэлбаатар болон холбогдох албаныхан хүлээн авч уулзан АШУҮИС болон Мэмориал Слоан Кеттеринг Хавдрын судалгааны төвийн хамтын ажиллагааг эхлүүлэх, хавдрын эмчилгээний чиглэлээр хамтран судалгааны ажил хийх боломжийн талаар санал солилцлоо. 

Arslan.mn

Био-Анагаахын АШУҮИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, "New and targetable vulnerabilities in cancer’’ сэдвээр судлаачид, эмч мэргэжилтнүүд, оюутнуудад туршлагаасаа хуваалцаж, лекц уншлаа.

Энэхүү лекцэнд АШУҮИС-ийн эрдэмтэн, профессор багш нараас гадна, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд болон магистрант, докторант, резидент эмч нарын төлөөлөл оролцлоо.

Профессор Вендел хавдрын генетикийн судалгааны шинэ үр дүн, түүнийг эмчилгээнд нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулаад, бид хавдрын эмчилгээний бай молекулыг тодорхойлж, улмаар эмийн бэлдмэл үйлдвэрлэх боломжийг судалж байна. Энэхүү судалгааны ололтууд зөвхөн цусны хавдар төдийгүй бусад олон төрлийн хавдарт хамаарна. Хавдарын эсрэг судалгаа, эм гаргаж авахад АШУҮИС-тай хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн онцоллоо. 

Лекцийн төгсгөлд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хавдрын судлаачаас хавдрын судалгааны хамгийн сүүлийн үеийн мэдээллийг сонсох боломж олдсон баяртай байгаагаа илэрхийлж, талархал гардууллаа.

Анагаах Ухааны доктор, процессор Н.Хүрэлбаатар : АШУҮИС нь нийт төсвийнхөө 7,2 хувийг эрдэм шинжилгээний зардалд зарцуулдаг болсон 

Германы эрдэмтэн Профессор Венделийн хувьд хавдар судлалаар, тэр дундаа цусны, тунгалагийн булчирхайн хавдрын чиглэлээр олон судалгаануудыг хийсэн. Эмчилгээний шинэ арга гаргахад хувь нэмрээ оруулж буй дэлхийн тэргүүлэгч эрдэмтдийн нэг. Профессор Ведел элэгний хавдрын эмчилгээ, шинээр эм гаргах тал дээр судалгаа хийж байгаа. Сая бид уулзалтаар АШУҮИС-тай эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо. Цаашид АШУҮИС нь энэ төрлийн судалгаа, шинжилгээн дээр нэрт эрдэмтэнтэй хамтарч үр дүнд хүрсэн, эмчилгээнд бодит хувь нэмрээ оруулсан судалгаа хийхээр болсон нь том алхам боллоо. Мөн судлаачдаа сургах, туршлага судлахад үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахаар санал нэгдлээ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656332
0 эможи

keyboard_arrow_up