ТОДРУУЛГА: 147-р сургуулиас нулимс асгаруулагчид хордсон гэх 36 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн
2024 оны 4 сарын 16
Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч сургуулийн коридорт нулимс асгаруулагч хий цацсанаас болж, нэлээдгүй хүүхэд хордоод байна.
Тодруулбал, одоогийн байдлаар насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэн, түргэн тусламжийн 7 баг ажиллаж байгаа юм.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн ажилтан Алтанзулаас тодруулахад "147-р сургуулиас нулимс асгаруулагчид хордсон гэх 36 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн. Сурагчид одоо мөн нэмэгдэн ирж байна. Зарим сурагчид хордлогын шинж тэмдэгтэй яг одоо яаралтай тусламж авч байна. Биеийн ерөнхий үзлэг хийж дууссаны дараа мэдээлэл өгнө" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









4
656317
4 эможи
Зочин
2024-04-17 22:21
Яаяа энэ одооны хүүхдүүд арай зэрлэгшээд байна уу даа айн болж бүтэхгүй юм их л дуулдахнээ манай монголын нийгэм нь л ийм харанхуй бүдүүлэг байгаа болохоор л ийм юманд хүргэж байгаагаас зайлахгүй төр засаг энэ нийгэмээ харалдаа арай арай
Зочин
2024-04-16 17:46
Акагаар шүрших нээ. Номыг нь сураагүй бол номхоныг сурга.
Зочин
2024-04-16 14:30
энхамгалан ажлаа хий
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс