СОНСГОЛ: Хүний эмийн зөвлөлийн 321 албан тушаалтнаас 241 нь буюу 75  хувь нь эмийн хамаарал бүхий ААН-тэй гэж гарчээ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Шинжээчийн танилцуулснаар Эрүүл мэндийн яам, Төрийн худалдан авах ажиллагаа, Нийслэлийн эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагад алба хашиж байгаа албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд нь эмийн сан, эм үйлдвэр болон эм импортлох компанид ажилладаг зэрэг  асуудал хөндөгдөж байна. 

Энэ үеэр шинжээч Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа

  • эмийн үйлдвэрийн 50 хувь,
  • эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь,
  • эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм.

Тухайлбал, Хүний эмийн зөвлөлийн 321 албан тушаалтнаас 241 нь буюу 75  хувь нь эм хангамжийн хамаарал бүхий ААН-тэй гэж гарчээ

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656307
0 эможи

Энэ ур
2024-04-16 13:30
Энэ урт цагааны гэдамж дахь Капитал центр гэх 14 давхар барилга уг нь оффисын зориуллтай баригдсан. Гэтэл одоо 6-р давхар хүртлээ эмийн том том агуулах болсон. Ийнхүү офисс, эмийн агуулах ууд зэрэгцэн байршиж байна. Энд Омбол, Монэм импексээс эхлээд нилээд хэдэн эмийн наймаа эрхэлдэг аж ахуйн нэгж байрлана. Ихээхэн хэмжээний том эмийн Энэ урт цагааны гэдамж дахь Капитал центр гэх 14 давхар барилга уг нь оффисын зориуллтай баригдсан. Гэтэл одоо 6-р давхар хүртлээ Омбол, Монэм импекс гэх зэг аж ахуйн нэгжийн эмийн том том агуулахууд байрлах болсон. Ийнхүү офисс, эмийн агуулах ууд зэрэгцэн байршиж байна.
Зочин
2024-04-16 11:35
Балиар новшнууд бүгдийг ажлаас нь халах хэрэгтэй дээ
keyboard_arrow_up