ЭХЭМҮТ-д их бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна

2024 оны 4 сарын 15

Arslan.mn
Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эхийн эндэгдлийн түвшинг 2030 он гэхэд 100,000 амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, зорилтот хөтөлбөрүүдийн уялдааг хангахад анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд олон ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний нэг нь 1985 оноос хойш эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлж буй Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн таван тасагт бүрэн засвар хийж, иргэд өнөөдөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тохь тухтай орчинд авах боломж бүрдээд байна.

Байгуулагдсан цагаасаа хойш буюу 35 жилийн дараа ийнхүү анх удаа иж бүрэн засвар хийгдсэн нь энэ аж.

Засвар хийгдсэн тасгууд:

  • Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж, бүрэн автомат,  тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасаг болгосон
  • Жилдээ 10 мянга гаруй эх төрдөг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх тасагт иж бүрэн засвар хийснээр олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөтэй болсон
  • Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт иж бүрэн засвар хийж олон улсын стандартад нийцсэн тасагтай болсон
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрсний дараах тасгийг мөн засварлан ашиглалтад оруулж, эх хүүхэд тохь тухтай орчинд үйлчлүүлж байна.

Үүнээс гадна эх, урагт тусгайлан анхаарч Перинаталогийн төвийн барилгыг улсын комисс хүлээн авсан бол ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилга, хүүхдийн амбулаторын ажил ид өрнөж байна. Энэ оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаа талаар удирдлагууд хэлж байсан юм.

 ЭХЭМҮТ нь 55 тасагтайгаар үндэсний хэмжээнд эх, хүүхдийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656256
1 эможи

keyboard_arrow_up