АШУҮИС дижитал шилжилтийн жилийн хүрээнд ICT групп ХК-тай хамтран ажиллана

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

АШУҮИС нь 2024 оныг дижитал шилжилтийн жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд өнөөдөр ICT групп ХК-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. 

Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ICT групп ХК-ий Гүйцэтгэх захирал Г.Хатанболд болон АШУҮИС-ийн бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "АШУҮИС нь Монгол Улсад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч бэлтгэдэг ууган сургууль бөгөөд бүрэлдэхүүн 12 сургууль, найман эмнэлэг, таван эрдэм шинжилгээний хүрээлэн, ахлах сургууль, цэцэрлэгээс гадна хөдөө орон нутагт гурван салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөдөр манай бүрэлдэхүүнд 1,750 гаруй багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг бол 17,000 гаруй оюутан сурагч суралцаж байна. АШУҮИС-ийн үйл ажиллагаа нь эрүүл мэнд, боловсролын салбарт томоохон байр суурийг эзэлдэг. 

Тийм учраас энэ том байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах нэн шаардлагатай байгаа бөгөөд 2024 оныг дижитал шилжилтийн жил болгон зарлаж, энэ хүрээнд зарим нэгэн ажлуудыг эхлүүлээд байна. Цахим системд шилжсэнээр багш, сурагчдын цагийг хэмнэх, үйл ажиллагааг хялбарчлах, оюутнууд мэдээллийг хурдан шуурхай авах, дүн, шалгалтын үйл ажиллагааг найдвартай зохион байгуулах зэрэг маш олон давуу талууд бий болох юм. Үүнээс гадна манай сургууль нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог байгуулсан бөгөөд эдгээр эмнэлгүүдээр дамжуулан ард иргэдэд хамгийн өндөр түвшний үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Тийм учраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улам сайжруулах үүднээс бид цахимжуулах ажлыг эрчимжүүлж байна." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

ICT групп ХК-ий Гүйцэтгэх захирал Г.Хатанболд энэ үеэр "ICT групп ХК 2011 оноос хойш цахим шинэчлэлийн энэ чиглэлээр цогц шийдлүүдийг бий болгож, үйл ажиллагаагаа явуулж байна. 

АШУҮИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд оюутнуудын сургалтын системийг шинэчлэх бол үргэлжлүүлэн албан хаагчдын цахим системийг шинэчлэх, бусад салбар сургууль, сургуулийн эмнэлэг болон эмнэлгийн байгууллагуудтай мэдээллийг солилцох боломжийг бүрдүүлэх, нэгдсэн холболтыг хийх, одоо ашиглаж буй системийг шинэчлэх гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Манай групп нь одоогийн байдлаар 70 компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж, зах зээлд 400 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд байна. 

Бид эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн чиглэлийг түлхүү хөгжүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд АШУҮИС-тай хамтран ажиллах болсондоо баяртай байна." хэмээлээ. 

Arslan.mn

Санамж бичгийн хүрээнд 

  • АШУҮИС, түүний бүрэлдэхүүн сургууль, харьяа байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах цогц шийдлийг хөгжүүлэх
  • АШУҮИС-ийн үйл ажиллагаанд цахимжуулах цогц шийдлийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • АШУҮИС-ийн ажилтан, албан хаагч болон оюутнуудад цахимжуулах цогц шийдлийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлж, дадлагажуулах гэх мэт ажлыг хийж хэрэгжүүлэх аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656130
1 эможи

Bagsh
2024-04-11 11:41
Damdindorj zahiral sain ajillaj baigaa. Amjilt husye
Зочин
2024-04-10 16:45
mongoliin barag buh soft kompani niileed ch 70 hurehguishdee kkkk
Зочин
2024-04-10 16:44
ict gej hudlaa kompani 400 buteegdehuun gargaad bain a genee,barimjaa heregtei hudlaa yarihd
Bagsh
2024-04-10 16:23
Odoo baigaa ni yasan be? N.Hurelbaatariin songuuliin mungu bosgoh heregtsee garsan uu? Esvel Damdindorj ni МАН-d mungu olj zahirliin suudald uldeh tohirootoi yu? Ali ni ch baisan mungu ideh arga.
keyboard_arrow_up