НҮБ-ийн Хүүхдийн сангаас ОУ-д хэрэгжүүлж буй жишиг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт- эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буй зорилго, зорилтын талаар товч танилцуулан үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайдын тушаалаар цахим эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ, ЦХХХЯ-тай хамтран ажиллаж, уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Ерөнхий сайдын хэрэгжүүлж буй цахим системийн стратеги бодлогыг бид цаашид ч байнга дэмжиж ажиллана. Цахим шилжилт нь зөвхөн эрүүл мэнд гэлтгүй бүх салбаруудад маш эрэлттэй болсон. Олон ч салбарт маш чухал үүрэг гүйцэтгэдэг болсон. Эрүүл мэндийн салбараас гадна төлбөр тооцоог хийхэд хүртэл цахим системийг ашиглах болсон. Хоёр яамд энэ тал дээр хамтран ажиллаж байгаад талархаж байна.
НҮБ-ийн Хүүхдийн сангаас олон улсад хэрэгжүүлж буй жишиг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна." гэдгийг энэ үеэр онцолж байлаа.