С.ЭНХБОЛД: 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг,  5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнсийг ӨДӨР БҮР хэрэглэдэг

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны нээлтийн арга хэмжээ боллоо.

ТУс арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, ЭМЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, НЭМҮТ, АШУҮИС, ЕБС-ийн  болон цэцэрлэгийн эмч нар оролцож байна. 

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газраас шүд, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих,  шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд шүд, амны хөндийн эмгэгийн тархалтыг бууруулж, бодлого, эрх зүйн орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч мэргэжилтний тоо нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. 

2022 оны 05 сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цоорсон байна. 

Түүнчлэн хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85  хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна.  

Иймд Засгийн газраас “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоол баталж, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосны дагуу сайд нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.    

“Эрүүл шүд” арга хэмжээ нь нийт 6 зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийн орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг,  5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоогджээ. 

ЭМЯ-наас шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60,000 төгрөг, орон нутагт үүнээс 1.5 дахин их буюу 90,000 төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авах боломжтой болсон юм. 

Arslan.mn

Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан шүд, амны хөндийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зохистой хооллолтын талаарх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 200 эмч танхимаар, хөдөө орон нутгийнхан цахимаар оролцлоо. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655917
0 эможи

Anhbayar
2024-04-11 10:47
Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ бил ингээд үрсээ хордуулаад байж болохгүй энэ бол ганц эрүүл мэндийн боловсролоос гадна хүнс идэж ууж байгаа зүйлээс их шалтгаалж байгаа тэгэхлээр хүнсний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих хэрэгтэй байна. Энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад яваасай эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлого гаргах хэмжээнд очвол олонч өвчнийг арилгах ажлуудыг эхлүүлж чадна гэж бодож байна
ariunbolor
2024-04-11 10:46
Хүүхдүүдийн амны хөндий бохирдож байна гэдэг чинь үндэсний аюулын хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Энэ их үндэсний аюулын өвчлөлийг арилгахын тулд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Boldbaatar
2024-04-11 10:46
Манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? хүүхдүүд өвчлөөд хэцүүдлээшд эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-04-11 10:46
монгол улсын ирээдүй болсон үрс минь тэр чигээрээ ингэж хордож байна гэдэг нь маш аюултай байна хэрвээ төр засаг болон бодлого гаргаж байгаа байр суурьд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүн байсан бол ингэж их өвчлөл байхааргүй байх байсандаа
Зочин
2024-04-11 10:46
эрүүл мэндийн боловсрол аль ч түвшинд муу байгаагийн энэ шүдний өвчлөл харуулж байна аа одоогийн засгийн газар энэ тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй байна бид харин энэ улс төрийн хүмүүсээ салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байна. Хотын даргыг хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүнийг сонгох болон эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүнээр сонгох гэх мэт тохирсон сонголтуудын бид өөрсдөө хийх хэрэгтэй байна аа
keyboard_arrow_up