Ш.АЛТАНТУЯА: Сувилагч нарт зориулсан “Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс“ уриатай хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь сувилагчийн дутагдалтай орон тоог гүйцээхийн тулд олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн шинээр төгссөн залуу сувилагч нарт зориулсан "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай гурван сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, 27 сувилагчийг эгнээндээ нэгтгэсэн юм. 

Энэ онд тус тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд энэ хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудтай уулзалт хийж, ЭХЭМҮТ-д ажиллах хүсэлт гаргасан 20 оюутанд батламж гардууллаа. 

Arslan.mn

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ "Дэлхий нийтэд сувилагчийн орон тооны хомсдол их яригдах болсон. Манай эмнэлэгт ч мөн энэ асуудал яригдаж байгаа бөгөөд бид хүний нөөцийн хомсдолыг арилгах үүднээс олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг бол жил бүр зохион байгуулагддаг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд суралцаж буй төгсөх дамжааны оюутнуудтай хийх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр манай эмнэлэгт ажиллах хүсэлт гаргасан найман оюутанд батламжийг нь гардуулан өглөө. Үүнээс гадна бид хүний нөөцийг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, 27 сувилагч, эх баригч уг хөтөлбөрийн дагуу бидний эгнээнд шилжээд байна. Бид сувилагч нарын ажиллах нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадавхжуулах тал дээр анхаарч ажиллаж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Тус үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, ЭХЭМҮТ-ийн дэд захирал Т.Болормаа, АШУҮИС-ийн Сувилагчийн сургуулийн төгсөх дамжааны оюутнууд оролцсон юм. 

Arslan.mn

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутан А.Долгор: 

ЭХЭМҮТ-д ажиллахаар сонгосон шалтгаан маань хамгийн анх уртын дадлагаа Нярайн эмгэг судлалын тасагт хийх явцад хамт олон нь маш гоё хүлээж авсан. Үүнээс гадна ийм том хамт олны нэг хэсэг болж ажиллах надад их ирээдүйтэй санагдсан учраас тус эмнэлэгт ажиллах хүсэлт өгч, өнөөдөр ийнхүү батламжаа гардаж аваад байна. 

Анх их эмч болно гэж боддог байсан ч Сувилахуйн сургуульдаа суралцаад төгсөх явцдаа энэ мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч, цаашид ажиллах чин хүсэл сонирхолтой болсон. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655888
1 эможи

Зочин
2024-04-11 11:40
Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа тийм болох лээ р ингэж эмч нар аа дэмжих нь зүй ёсны хэрэг шүү аль болох үүнтэй адилаар эмч нар аа бүхий л бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдвэр хэрэгжүүлдэг байгаасай
Зочин
2024-04-11 11:40
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Зочин
2024-04-11 11:40
Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-04-11 11:40
Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-04-11 11:40
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу ?
keyboard_arrow_up