Г.Сансар: Монголд анх удаа ургийн оношилгоог өндөр түвшинд хийх боломж бүрдэнэ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв "Перинатологийн клиник"-тэй болж байгаа бөгөөд тус клиник нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд  болон эх ургийн чиглэлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх юм. Нөгөөтээгүүр, үйлчлүүлж буй эх хүүхэд, тэдгээрийн ар гэрийнхэн болон ажиллаж байгаа эмч, ажилчид таатай орчинд ажиллах нөхцөл боломж нь бүрдээд байгаа юм.

ЭХЭМҮТ нь эмэгтэйчүүдийн хавдар, дотоод шүүрэл, охидын тусламж үйлчилгээ, үргүйдлийн тусламж үйлчилгээ, цэвэршилтийн кабинет гэсэн чиглэлүүдэд үзлэг, оношилгоо, эмчилгээг хийн ажилладаг.

"Перинатологийн клиник"-тэй болсноор гарах боломжуудын талаар ЭХЭМҮТ-ийн Перинатологич эмч Г.Сансараас тодруулга мэдээлэл авсан юм. Тэрээр “Ургийн ямар нэгэн эмгэгт сэжиглэгдээд бусад аймаг, дүүргээс ирсэн жирэмсэн ээжүүдийг бид хүлээж авдаг. Ингэж ирсэн ургийн оношилгоог бид цогцоор нь хийж байна. Сүүлд Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр аваад байгаа аппарат маань маш өндөр хүчин чадалтай учраас ургийн аливаа гажиг, эмгэгийг эрт үед нь илрүүлэх боломжтой болсон” гэлээ.

Мөн тэрээр “Манай улсын хэмжээнд жирэмсэнтэй хавсарсан зүрх судасны болон бусад төрлийн архаг эмгэгтэй ээжүүд олширч байна. Бид эдгээр ээжүүдийг ч мөн хүлээн авч үйлчилдэг. Перинатологийн клиник бий болсноор эх хүүхдийн үзлэг оношилгоог цогцоор нь хийх боломж бүрэн нээгдэж байна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
18
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655875
37 эможи

Зочин
2024-04-11 11:53
Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа тийм болох лээ р ингэж эмч нар аа дэмжих нь зүй ёсны хэрэг шүү аль болох үүнтэй адилаар эмч нар аа бүхий л бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдвэр хэрэгжүүлдэг байгаасай
Зочин
2024-04-11 11:52
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Зочин
2024-04-11 11:52
Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-04-11 11:52
Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-04-11 11:52
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу ?
naraa
2024-04-04 21:22
mundag emchdee ajiliin amilt hvsie
ЭХЭМҮТ
Г.Сансар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up