Дорнод аймгийн эмч нар “мэс засал“-ын чиглэлээр Бусан их сургуульд суралцжээ

2024 оны 4 сарын 02

Arslan.mn

Дорнод аймгийн БОЭТ-ийн хоёр эмч БНСУ-ын Бусан их сургуулийн эмнэлэгт амжилттай суралцаж төгссөн байна.

Гэмтлийн эмч Э.Эрдэнэбаяр “Гар сарвуу бичил мэс засал”, Мэс заслын эмч В.Амаржаргал “Элэг, цөс, нойр булчирхай, ходоодны мэс засал”-ын чиглэлээр суралцжээ.

Дорнод аймаг “Эмчийн хөгжлийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд жилд 20-иос доошгүй эмч, мэргэжилтнийг БОЭТ-ийн гэрээтэй өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт суралцуулахаар төлөвлөж байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, “Төсөлд хамрагдах эмч, мэргэжилтнүүдийн 70 хүртэлх хувь нь БОЭТ-ийнх, 30 хувь нь ЭМГ-ын мэргэжилтэн, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд байна” гэв.

Дорнод аймгийн хэмжээнд буюу БОЭТ, өрх, сумдын ӨЭМТ-үүдэд нийтдээ 227 эмч ажилладаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655830
0 эможи

Зочин
2024-04-11 11:56
одоо нээрээ энэ Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа аль болох үүнтэй адилаар олон улсаас суралцаад явах хэрэгтэй байгаа шүү бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдэл хэрэгжүүлдэг байгаасай
Зочин
2024-04-11 11:56
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Зочин
2024-04-11 11:56
Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-04-11 11:56
Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-04-11 11:56
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу ?
keyboard_arrow_up