Ш.АЛТАНТУЯА: “ТӨРӨХ ЭМНЭЛЭГ“-ийн дөрвөн давхар барилгыг улсын комисс хүлээж авсан, удахгүй ашиглалтад орно

2024 оны 4 сарын 02

Arslan.mn

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагаас тус эмнэлэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар тодрууллаа. Тэрээр "Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтуудыг маш ихээр хийж байгаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай төвд ажиллах үеэрээ иж бүрэн засвар хийхээ амласан бөгөөд энэ хүрээнд 66 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. 

Тус хөрөнгө оруулалтаар бид мэс засал, төрөх эмнэлэг, төрсний дараах тасаг гэсэн гурван блокыг иж бүрэн засварлаад байна. Мөн хүүхдийн яаралтай тусламжийн блокын засварын ажил 90 хувьтай явж байна.

Үүнээс гадна төрөх эмнэлгийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болж, улсын комисс хүлээн авсан бол хүүхдийн эмнэлгийн амбулаторын зургаан давхар барилгын ажил 60 хувьтай явж байна. Ирэх 07 дугаар сард ашиглалтад оруулна.

Мөн ажилчдын хүүхдүүдийг сургах цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна. Энэ мэт маш олон бүтээн байгуулалтын ажлууд ЭХЭМҮТ-д хийгдэж байна. 

Үүнээс гадна бид эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр анхаарч, өнгөрсөн онд 85 эмч, мэргэжилтнүүдийг гадны өндөр хөгжилтэй оронд туршлага судлах, мэргэшүүлэх сургалтанд хамруулсан бол сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэх, тэдний ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор "Шинэ сувилагч" төслийг эхлүүлж, манай төвд ажилд орсон сувилагчид нэг удаад гурван сая төгрөгийн буцалтгүй тэтгэмжийг олгосон. Ингэснээр бид 27 сувилагчаар хүний нөөцөө өргөтгөсөн. Энэ төслийг энэ ондоо дахин үргэлжлүүлнэ." гэдгийг онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655822
0 эможи

Зочин
2024-04-11 12:00
Олон хүмүүсийн амьдралд тус нэмэр болох ажил болсон байна бас би нэг юм хэлмээр байна эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-04-11 12:00
Маш гоё хэрэгтэй ажил бий болсон байна үүнийхээ хажуугаар манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-04-11 12:00
Эрүүл мэндийн салбарын хүмүүсээрээ бодлогоо гаргуулаад тэр хүмүүсээрээ шийдлүүдээ хийлгэвэл энэнээс илүү хэрэгтэй ажлууд бий болно гэж бодож байна тэр ч бүү хэл монгол улсдаа бүхий л өвчнийг эдгээж бүхий л хагалгаа хийдэг болчхож болно шүү дээ
Зочин
2024-04-11 12:00
Монгол улсын эмч нар болон эрүүл мэндийн салбар бол маш мундаг байдаг уул нь зохион байгуулалтайгаар ажлаа эхлүүлээд явахын бол ямар ч өвчнийг эдгээх боломжтой байгаашд болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүс нь өөрсдөө бодлогоо гаргаад хэрэгжүүлээд явбал зүгээр байндаа
Зочин
2024-04-11 12:00
mash saihan medee baina gehdee eruul mendiin salbartaa ajillaj baisan mundag humuusee yagad shiidwer gargah hemjeend bailgaj bolohgui gej herew tegwel baiga baidlaasaa iluutei bodit shiidluud hergejeed ywna gej bodoj baina.
keyboard_arrow_up