Ах, дүү сагсчид шагналынхаа 8.4 сая төгрөгийг ЭНЭҮТ-д хандивлажээ

2024 оны 3 сарын 25

Arslan.mnМонголын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин төрсөн ах, дүү сагсчид болох ОУХМ О.Энхбаатар, ОУХМ О.Хулан нар Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд шагналынхаа 8.4 сая төгрөгийг хандивлажээ.

Тэд Ариг банкны ажилтан бөгөөд тус банкны зүгээс тэдний амжилттай довтолгоо бүрийг 300 мянган төгрөг, самбараас авсан бөмбөг бүрийг 300 мянган төгрөгөөр тус тус үнэлж, тоглолтын турш цуглуулсан мөнгийг нийгмийн сайн сайхны төлөөх аянд зориулахаар болсон байна.

Улаанбаатар Амазонс багийн тамирчин О.Хулан “Ах бид хоёр 3х3 төрлөөр Сингапур улс руу Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа. Энэ үед сайн үйлс хийсэндээ маш их баяртай байна. Бид тэмцээндээ амжилттай оролцох байх. Биднийг үргэлж дэмжиж байдаг Ариг банкдаа баярлалаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
655597
1 эможи

keyboard_arrow_up