ХӨСҮТ-ийн Халдвар судлаач С.Оюунгэрэл АЛТАН ГАДАС одонгоор энгэрээ мялаалаа

2024 оны 3 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Халдвар судлаач С.Оюунгэрэлийг "Алтан гадас" одонгоор шагнаж, шагналыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд гардууллаа. 

Түүний хувьд ХӨСҮТ-д 2005 оноос ажилласан бөгөөд 2006 онд гар хөл амны өвчний, 2008 онд гахайн хавдрын,  2009 онд хүний томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдварын , 2011 оноос өмнө гепатит А-ын дэгдэлтүүд,  2015 оны улаанбурханы, 2019 оны холерийн, 2020-2022 оны ковидын,  2023 оны тарваган тахлын дэгдэлтүүдийн голомтыг удирдан ажиллаж ирсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гаргахгүй ажиллажээ.

2006 оноос тус төвийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэнээр хавсран ажиллаж, энэ хугацаанд нийт 25 орчим ажилтанд үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, ОМ тогтоосон.       

ДЭМБ, ЭМЯ, АНУ-ын Жон Хопкинсийн их сургуультай хамтран Улаанбаатар хотын 5 хүртэлх насны хүүхдийн  дундах уушгины үрэвсэл, бактерит менингит, цусан үжил өвчний үүсгэгчийг тодорхойлж, өвчлөлийн түвшин, эмнэлзүйн онцлогийг  тогтоох, инвазив халдварын тандалтын тогтолцоог тогтвортой явуулан пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн судалгаанд суурь мэдээлэл гаргаж өгөх судалгаанд 2007-2022 он хүртэл амжилттай оролцон, вакциныг Монгол улсад нэвтрүүлсэн.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Вакцины зохистой менежментийн үнэлгээ”-ний хүрээнд “Дархлаажуулалтын хог хаягдлын менежментийн шуурхай үнэлгээ”-г Эрүүл Мэндийн Яамны мэргэжилтэнгүүдтэй хамтран   2022 оны 1-5 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж,  7 аймаг, 4 дүүргийн нийт 26 эрүүл мэндийн байгууллагыг хамруулж, дархлаажуулалтын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон цаашид сайжруулах зөвлөмжийг боловсруулсан.

Фотокатализ ба электролиз усны технологиудийг хослуулан эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах туршилт судалгааг ШУТИС-Бизнесийн ахисан түвшний сургуулийн Тана лабораторитай хамтран хийж, хэрэгжүүлсэн.

Эмнэлгийн хэмжээнд "ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо"-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажилд оролцсон бөгөөд 2023 оны 07 дугаар сард ISO 9001:2016 стандартийн шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох баталгаажилтын гэрчилгээгээ Олон улсын  итгэмжлэгдсэн байгууллага 'SFCS" ХХК-аас гардан авахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

2018 оноос эхлэн ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчээр ажиллан, нийт 100 гаруй байгууллагыг магадлан итгэмжилсэн.

ЭМЯ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллан, эрүүл мэндийн байгууллагуудад даган мөрдөх тушаал, журам, зааврыг боловсруулж, хэрэгжүүлж ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мөн тус төвийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороон даргаар хавсран ажилладаг бөгөөд хамт олныг төлөвшүүлэх, үлгэр жишээч тэргүүний хамт олон болоход мэдлэг чадвар хандлагаа зориулан ажиллаж, улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн гуравдугаар шатлалын эмнэлгийг манлайлан ажилласан шилдэг мэргэжилтэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655595
14 эможи

Зочин
2024-04-01 08:26
Ичлээ дээ нтр. Үхсэндээ ичээд байгаа юм. Ямар аймаар атаа жөтөө шартай юм бэ. Гэртээ хэвтээд байхаар чамд хэн юу өгөх юм бэ гүзээгээ унжуулчихаад. Энэ хүн чинь гэр бүл үр хүүхэд цаг нараа умартаж та нар шиг малнуудын төлөө зүтгэж явдаг тангарага өргөсөн эмч энгийн эмэгтэй байхгүй юу
Aldar
2024-03-28 19:00
Би нэг юм хэлмээр байна эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Battuul
2024-03-28 19:00
Маш гоё мэдээ байна үүнийхээ хажуугаар манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Dolgormaa
2024-03-28 19:00
Эрүүл мэндийн салбарын хүмүүсээрээ бодлогоо гаргуулаад тэр хүмүүсээрээ шийдлүүдээ хийлгэвэл энэнээс илүү хэрэгтэй ажлууд бий болно гэж бодож байна тэр ч бүү хэл монгол улсдаа бүхий л өвчнийг эдгээж бүхий л хагалгаа хийдэг болчхож болно шүү дээ
Зочин
2024-03-28 19:00
Монгол улсын эмч нар болон эрүүл мэндийн салбар бол маш мундаг байдаг уул нь зохион байгуулалтайгаар ажлаа эхлүүлээд явахын бол ямар ч өвчнийг эдгээх боломжтой байгаашд болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүс нь өөрсдөө бодлогоо гаргаад хэрэгжүүлээд явбал зүгээр байндаа
Зочин
2024-03-28 19:00
mash saihan medee baina eruul mendiin salbartaa ajillaj baisan mundag humuusee yagad shiidwer gargah hemjeend bailgaj bolohgui gej herew tegwel baiga baidlaasaa iluutei bodit shiidluud hergejeed ywna gej bodoj baina.
ха
2024-03-25 19:41
магтах гээд алаад хаяж ёстой өмнөөс нь ичив.
зочин
2024-03-25 15:58
өмнөөс нь ичлээ дээ....
Зочин
2024-03-25 12:43
Үхэхдээ шарилынхаа чулуун дээр тэмдэг сийлүүлэх гэж шагналын төлөө улайрдаг болчихжээ. ХӨСҮТ-ийн шинжилгээ шал худал бичиж өгөх явдал байдаг.
ХӨСҮТ хамт олон
2024-03-24 08:07
Үнэхээр дайчин эмэгтэй нүдээ олсон сайхан шагнал байна Оюунаа эмчдээ сайн сайхныг хүсье
keyboard_arrow_up