Н.Эрдэнэбаяр: Цус сэлбэлтээр дамжих халдварыг бүрэн зогсоож чадсан

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн ирц бүрдсэнээр Цусны донорын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр "Цус сэлбэлтийн үндэсний төв олон улсын жишигт нийцсэн техник технологиор бүрэн хангагдсан. Шинэ байрыг ашиглалтад оруулсан. Орон нутгийн байруудад урсгал засвар хийсэн. Хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч, цустай холбоотой ажилладаг хүмүүсийг сургалтад хамруулсан. Техник технологийг жил бүр шинэчлэх шаардлага тулгарч байна. Цус сэлбэлтээр дамжих халдварыг бүрэн зогсоож чадсан. Нөгөө талдаа манай эмч нарын халдвар илрүүлэх шинжилгээ олон улсын төвшинд хүрсэн нь эерэг үр дүн дагуулж байна.

Тэмбүү, В,С -гийн халдвар жилээс жилд бууж байна. Элэгний маш олон хөтөлбөр хэрэгжиж байна, оношилгоо өндөр төвшинд хийгдэж байгаа нь эрсдлийг бууруулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд цусан бүтээгдэхүүний 80 хувийг, орон нутагт 18 хувь нь хэрэглэгдэж байна.  Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өмнөх жилээс 13-15 хувиар нэмэгдэж байна. Цусан бүтээгдэхүүний нөөц маш чухал. Олон улсад цусан бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа 42 хоног байдаг. Манайд 14-21 хоногийн хугацаатай буюу энэ хоногуудад эмнэлгүүдэд олгодог. 7-10 хоногийн нөөцтэй явж байна. Цашдаа цус цуглуулах төвүүдийг дүүргүүдэд байршуулж нэмэгдүүлэх шаардлагатай. 2035 он хүртэл цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэхээр байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655542
0 эможи

keyboard_arrow_up