Б.ЭРДЭНЭБУЛГАН: Хоёрдугаар эмнэлэг судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тусламжийг цогцоор нь үзүүлж байна

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь бусад лавлагаа шатлалын эмнэлгийн ачааллыг хуваалцах зорилгоор ангиографийн буюу судсан дотуурх эмчилгээ, оношилгооны аргыг цогцоор нь үзүүлж байна. 

Энэ талаар тус эмнэлгийн Ангиографийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулганаас тодрууллаа. 

Arslan.mn

2023 оны байдлаар 500 орчим иргэнд "тархины судасны нарийсал, цус харвалтын үеийн" эмчилгээнүүдийг хийсэн

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн Ангиографийн тасаг байгуулагдаад тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд ангиографийн буюу судсан дотуурх оношилгоо эмчилгээг хүргэж ажиллаж байна. Манай эмнэлэгт зонхилон хийгдэж байгаа энэ төрлийн тусламж, үйлчилгээнд хавдрын тусламж үйлчилгээнээс гадна захын судасны эмчилгээг түлхүү хийж байна. 

Үүнээс гадна шинэ технологид суурилсан эмчилгээ, үйлчилгээг мөн нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд хөлийн захын венийн судасны абблаци эмчилгээ, өвдөгний үений үрэвсэлт бөглөгч бодисыг тариатай хамт бөглөх эмчилгээ, эмэгтэйчүүдийн умайн хоргүй хавдрын цус алдалтын үед тулэх болон судас бөлгөх эмчилгээг хийж байна. 

Сүүлд бид хоёр толгойтой ангиографийн аппаратыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд одоо мэдрэлийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээг нилээдгүй хийж байна. 2023 оны байдлаар 500 орчим иргэнд тархины судасны нарийсал, цус харвалтын үеийн эмчилгээнүүдийг хийж үзүүлээд байна. Энэ нь УГТЭ-ийн дараа орох эмчилгээний үзүүлэлт юм. Зүрхний титэм судасны нарийсал, бөглөрөл, хэм алдагдлын үеийн эмчилгээг Шигдээсийн нэгжийнхэн хийж байна. 

Arslan.mn

"ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГТ ХАМРАГДСАНААР ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ҮЕД НЬ ИЛРҮҮЛЖ БАЙНА" 

Үүнээс гадна Монгол Улсад элэгний хавдрын өвчлөл дээгүүрт бичигддэг. Үүнтэй холбоотойгоор манай эмнэлэг судас бөглөх, түлэх, элэг тайрах мэс заслын өмнө хийгддэг ангиографийн эмчилгээг хийж байна. Улс орон даяар хийгдэж буй эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрагдаж байгаа иргэд хавдрыг эрт үедээ илрүүлж, эмчилгээ хийлгэх тохиолдол их байна. 

2010 онд хийгдсэн судалгаагаар жилд хожуу үедээ хавдрын тохиолдлоо мэдэх нь 75-80 хувь байсан бол 2023 онд 65-67 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Өөрөөр хэлбэл эрт үедээ оношлогдож байгаа иргэдийн тоо нэмэгдсэн. Энэ өвчнийг эрт үед нь оношилвол амьдралын чанар дагаад нэмэгдэх юм. 

УХТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийг бэлтгэж эмч, мэргэжилтнүүдээ гадаад болон дотоодын эмнэлэгтээ сургаад явж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655525
0 эможи

ariunsaihan
2024-03-28 19:02
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад яваасай эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлого гаргах хэмжээнд очвол олонч өвчнийг арилгах ажлуудыг эхлүүлж чадна гэж бодож байна
Erdenhuu
2024-03-28 19:01
Энэ их үндэсний аюулын өвчлөлийг арилгахын тулд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-03-28 19:01
Манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ?хавдраас гадна олон халдварт өвчнөөр өвчлөөд хэцүүдлээшд эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-03-28 19:01
Монгол улсын эргэн бүр тэр чигээрээ хавдараар хордож байна гэдэг нь маш аюултай байна хэрвээ төр засаг болон бодлого гаргаж байгаа байр суурьд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүн байсан бол ингэж их өвчлөл байхааргүй байх байсандаа
Зочин
2024-03-28 19:01
эрт илрүүлэг сайнч гэсэн эрүүл мэндийн боловсрол аль ч түвшинд муу байгаагийн энэ өвчлөлүүд харуулж байна аа одоогийн засгийн газар энэ тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй байна бид харин энэ улс төрийн хүмүүсээ салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байна. Хотын даргыг хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүнийг сонгох болон эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүнээр сонгох гэх мэт тохирсон сонголтуудын бид өөрсдөө хийх хэрэгтэй байна аа
keyboard_arrow_up