ЭНЭҮТ-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлан, 1000 ширхэг өвс тэжээл, 200 ширхэг нэмнээ оёж, малчдад илгээжээ
Зудын нөхцөл байдал үүсэж, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдэж байна.
Тухайлбал, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ын хамт олон "ХАНДИВЫН АЯН "-д нэгдэж, малчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүллээ.
Тус төвийн бүх ажилтан албан хаагчид "Нэг өдрийн цалингаа" хуримтлуулан мөнгөн тусламж болон бусад боломжтой бүх л хэлбэрээр тусламж өрнүүлжээ. Улмаар хандивт цугларсан мөнгөн тусламжаар малчдад 1000 ширхэг өвс тэжээл хүргэхээс гадна, тус төвийн Халдвараас сэргийлэх хяналтын албанаас 200 ширхэг нэмнээ оёж, малчдад илгээжээ.
Мөн зудын хүндрэлтэй байгаа орон нутагт "Эрүүл мэндийн тусламж" үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэжлийн эмч нарын баг томилогдон тусламжийн цуваанд нэгдсэн байна.