ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудупова УНТЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг Монгол Улсад энэ сарын 25-наас айлчилж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн захирал П.Анхтуяа, Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Түвшинтөр, ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Монголыг хариуцсан зөвлөх Чирипов даба-Жалсан Шагжиевич, Эрүүлийг хамгаалахын сайдын зөвлөх О.О.Сергеевна, Эрүүлийг хамгаалах яамны харьяа улсын төсөвт “ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх төв”ийн ерөнхий эмч Б.С.Сергеевна тэргүүтэй албаныхан оролцлоо.
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал эмнэлгийн үйл ажиллагааг товч танилцуулах үеэр “Эд, эс, эртхэн шилжүүлэн суулгах баг”-ийн үйл ажиллагааг танилцууллаа.
ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудупова энэ үеэр эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг магтан, цаашид энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал тус улсын Эрүүлийг хамгаалахын яамтай бүхий л тал дээр хамтран ажиллах боломжтойг дурдаад УНТЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал”-д тус улсын хамт олныг оролцохыг урьсан юм.









