Нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд эрүүл мэндийн сэтгүүлчдийг бэлтгэнэ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд цогц бодлогын ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүлчдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийг дэмжих сантай хамтран зохион байгууллаа. 

Олон улсад эрүүл мэндийн чиглэлээрх мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан болон энэ чиглээрх сэтгүүлчдийг тусгайлан бэлтгэж мэргэшүүлдэг байна. Өөрөөр хэлбэл их, дээд сургуулийн түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг судалж, нийгмийн эрүүл мэндийн талаар ойлголттой төгсдөг байнаа. Мэргэшсэн сэтгүүлчдийн оролцоо, нөлөөг эрчимжүүлснээр тухайн улс орны хүн амын эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дээшилж, нийтийн эрүүл мэндийг хангахад чухал нөлөө үзүүлдэг ажээ. 

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан сургалтыг нээж хэлэхдээ "Манай улсын хүн амын 3,9 хувь нь эрүүл, зөв зан үйл, идэвхтэй амьдралын хэв маягтай. Харин үлдсэн нь амьдралын буруу дадал, хэвшил, урьдчилан сэргийлэлт хангалтгүйгээс өнөөдрийн олон өвчин, эндэгдэл үүсэхэд голлон нөлөөлж буй гэсэн судалгаа бий. Тэгвэл эрүүл мэндийн сэтгүүл зүй нь олон нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, буруу ташаа мэдээллийг засах, эрүүл зан үйлийг дэмжих, сурталчлах зэрэг нийгэмд үзүүлэх үр нөлөө их. Энэ ч үүднээс бид олон улсын сайн туршлагыг судалж, нутагшуулахаар эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлд их дээд сургуулийн хэмжээнд хөтөлбөр нэмэлтээр оруулах ажлыг эхлүүлээд байна" гэлээ. 

Arslan.mn

ЭМЯ, НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа "Монгол Улсын урт болон богино хугацааны бүхий л баримт бичигт иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олгох, эрүүл амьдралын дадал зуршлыг бий болгох, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэх, энэ чиглэлд ухуулга нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Нийтийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн үүрэг, оролцоо нэн чухал. Тиймээс өнөөдрийн сургалтаар эрүүл мэндийн мэдээ мэдээллийг бэлтгэх, түгээх, арга аргачлалаас суралцах, мэдээ мэдээллийг үр дүнтэй олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд шаардлагатай ур чадварыг олж авна гэдэгт итгэлтэй байна" гэв. 

Arslan.mn

Бүтэн өдөр үргэлжилсэн сургалтад нийт 60 орчим төлөөлөл оролцов. Цогц ажлын нэгээхэн хэсэг болох Эрүүл мэндийг дэмжих сангийн санхжүүжилтээр зохион байгуулж буй өнөөдрийн сургалтыг шат дараатай зохион байгуулах юм байна. Ташрамд дурдахад "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд сэтгүүл зүйн боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудад “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр”-ийг нэмэлтээр оруулахаар болж, зургаан сургууль хамтарсан ажлын хэсэг байгуулсан аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654973
0 эможи

Narangerel
2024-02-28 11:20
сэтгүүлчид ёс зүйтэйгээр энэ ажлыг хэрэгжүүлж чадвал энэ ажлууд үр дүнтэйгээр бий болно Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа аль болох үүнтэй адилаар олон улсаас суралцаад явах хэрэгтэй байгаа шүү бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдэл хэрэгжүүлдэг байгаасай
A.Anhbayar
2024-02-28 11:20
монгол улсын эрүүл мэндийн боловсролыг альч насны хүнд өгөх нь чухал байна энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Kh. Haliunbolor
2024-02-28 11:20
эрүүл мэндийн салбартаа ажиллаж байсан энэ хүн зөв зүйлээ хийж байндаа цаашдаа илүү их зүйл хийнэ гэж бодож байна
Khurelbaatar
2024-02-28 11:19
бэлгийн боловсрол бас маш их хэрэгтэй байн ебс д эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
A. Mydag
2024-02-28 11:19
Мөнхсайхан өмнө нь эрүүл мэндийн сайд байхдаа ард түмэндээ их л хэрэгтэй олон зүйлийг хийсэн хүндээ. Ард түмэндээ дахин нэгэн боловсролын маш чухал зүйлийг хийж байгаа юм байна.
Z. Galbadrah
2024-02-28 11:19
эрүүл мэндийн боловсролыг сайжруулах нь зөвөө бас Манай улсын эмнэлгийн салбарууд маш сайн байгаа дэмжиж байна бас үүнийхээ хажуугаар манай эмнэлгийн салбарын мундаг хүмүүсээр бодлого гаргуулдаг болмоор байна аа мэргэжлийн хүмүүсийн хийж чадах зүйлсийг нь дэмжээд явмаар байна шүү
T.Ariunbolor
2024-02-28 11:18
тийм шүү ингэж эрүүл мэндийн боловсролыг хэвлэл мэдээллээр маш сайн өгөх хэрэгтэй энэ ярьж байгаа залуу хүн яг эрүүл мэндийн салбарт хэрэгтэй зүйл хийж байна
D. Munhbaatar
2024-02-28 11:16
Эрүүл мэндийн боловсрол бол хаан ч муу дутмаг байна аа Манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-02-27 08:55
Иргэдийг ХАВДАР, ХОРТОЙ ХАВДАР, ХОРГҮЙ ХАВДАР ГЭЖ ЦАГ ЯМАГТ ДАВШЛАХ АА Л БОЛЧИХ
keyboard_arrow_up