Л.Баярсайхан эмчийн зөвлөсөн залуу байх 24 ЗӨВЛӨГӨӨ
2024 оны 2 сарын 22
Анагаах Ухааны доктор Л.Баярсайхан эмчийн зөвлөсөн залуу байх 24 зөвлөгөөг хүргэж байна.
- Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
- Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
- Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
- Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
- Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй.
- Бахдан баярлаж сур. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ.
- Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
- Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
- Найз нөхөд, ойр дотныхондоо цаг, мөнгө гаргаж бай.
- Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
- Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан.
- Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.
- Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал (40-с дээш насныханд).
- Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
- Өгөөмөр бай.
- Хариу харалгүй тусал. Тусалсан бол дор нь март.
- Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
- Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
- Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана
- Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг. Жаахан тэнэг мессэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
- Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.
- Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
- Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инээмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
- Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Ямар ч насанд гялалзаж болдог юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
434
143
23
6
12
10
4
8
5
654923
645 эможи
Зочин
2024-02-25 23:59
Бахархамаар мундаг хүндээ.
hh
2024-02-25 14:24
ghde en zowolgoo ajilgvi zalhuu showuchin hvnd zoriulsan zowolgoo bn
Зочин
2024-02-25 07:56
Тааламжтайгаар хүлээн авлаа амьдралдаа хэрэгжүүлэнээ
ЗОЧИН
2024-02-24 23:57
Сайхан зөвөлгөөн өгсөнд баярлалаа.
Зочинзочин
2024-02-24 03:03
Жа жа мэдлээ, санаж явъя
Зочин
2024-02-24 01:13
Сэтгэл сайхан болчихлоо.биел үүлнээ.Танд баяраллаа
Jiizedmaa
2024-02-24 00:59
Баярлалаа Үнэн үнэтэй сайхан зөвлөгөө өгсөнд санаж бодож хичээж хэрэгжүүлж явья
Зочин Нараа
2024-02-24 00:27
Архинаас бусад нь болох юм байна
Сонссон шүү
2024-02-23 22:08
Олигтой юм сураагүй эмч нар л ийм юм зөвлөнө дөө
Enkhzul Tuwshinbat
2024-02-23 18:41
Thank you
Зочин
2024-02-23 17:10
Баярлалаа
Munhtuya
2024-02-23 15:09
mash saihan zuwlulguu baina bayrllaa
Zochin
2024-02-23 15:00
Bayarlalaa
Zichin
2024-02-23 14:27
Emchdee bayarlalaa, yag uneniig bichjee
Зочин
2024-02-23 13:18
Gaylaallaa yamar hoyo unet zuvulguu ve.
Ганхуяг Лу
2024-02-23 13:17
Хэнч биелүүлж чадах маш сайхан зөвлөгөө өгсөн таньд баярлалаа. Хичээе.
Зочин
2024-02-23 12:43
Мягмарсүрэн Үнэхээр үнэт зөвөлгөө,мэдээлэл,сургамж байна Бидний,миний Монголын бүх насны хүмүүст нэн хэрэгтэй сургамж,зөвөлгөө бна би 70 настай мэдэхгүй явсан зүйл их бна сурах зүйл маү их бна
Чимгээ
2024-02-23 12:37
Мундаг алтан гар тай эмч дээ .сайхан зөвлгөө
Оюун
2024-02-23 11:57
Маш гоё зөвлөлгөөн ян үнэн хөдлөхгүй бол бүх бие өвддөг хөдөлж инээж сэтгэл хангалуун амьд яваадаа баярлаж бхад л болно гэж боддог байгаадаа сэтгэл ханах хэрэгтэй дээ
Зочин
2024-02-23 11:24
Сайхан мэдээлэл бна
Ганболд Цэрэнпүрэв
2024-02-23 11:17
Маш сайхан зөвлөгөө байлаа баярлалаа
Зочин
2024-02-23 11:06
Өнөөдрийн маш сайхан эрч хүч урам өгсөн зөвөлгөө байлаа
Зочин
2024-02-23 09:19
Эмч маань ХСҮТ-дөө байгаа юу. Мундаг эмч шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс