“Умайн хүзүүний хорт хавдрыг эрт оношлуулбал төгс эмчлэгддэг“

2024 оны 2 сарын 21

Arslan.mn

Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын гуравдугаарт бичигдэж байна. 

Тухайлбал, Монгол Улсад 2022 он гэхэд 6000 гаруй хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, үүний 5.2 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн хавдар нь 100,000 эмэгтэйд 19.1 тохиолдол, нас баралт 100,000 эмэгтэйд 9.6 тохиолдол байгаа нь бүс дотроо өндөр үзүүлэлтэд орж байна.

Гэхдээ дэлхий даяар хорт хавдар тасралтгүй өсөн нэмэгдэж буй ч 30-50 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.

Умайн хүзүүний хорт хавдрын хамгийн гол үүсгэгч  “HPV”  буюу хүний хөхөнцөр вирус байдаг. Энэ вирус бэлгийн замаар халдварладаг байна. Бэлгийн олон хавьтагчтай байх, хавьтагч нь цаанаа олон бэлгийн хавьтагчтай байх нь умай хүзүүний хорт хавдар үүсгэх том шалтгаан болоод байна. Хөхөнцөр вируст 100 гаруй төрөл байдаг. Эдгээр төрлөөс өндөр эрсдэлтэй 16, 18, 31, 33, 35, 39, 45, 52, 56, хүрээгээр үүсгэгдсэн халдвартай байх нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог.

Хэрвээ хорт хавдар илэрсэн тохиолдолд эсийн шинжилгээгээр оношилж, ямар үе шаттай вэ гэдгээс хамаарна.

Умайн хүзүүн хорт хавдрын шинжилгээ оношлогоог олон байдлаар авдаг. Үүнд:

  • Сорьц авах – Хавдрын эсээс сорьц авч шинжилдэг.
  • HPV шинжилгээ – Цусанд HPV халдвар байгаа эсэхийг шинжилнэ.
  • Арчдас авах – Умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
  • Соронзонрезонанст томографи болон компьютер томографи – Хавдрын хэмжээ болон байрлалыг тогтооно зэрэг оношлуулдаг.

Хорт хавдрын эсийн өөрчлөлтийн эхэн үед биед мэдэгдэх шинж тэмдэг байдаггүй. Харин хавдрын сүүлийн шатанд шинж тэмдэг илэрдэг. Илрэх шинж тэмдэг нь үтрээнээс цус гарах, эвгүй үнэртэй зүйл гарах, ууц нуруу болон хэвлийн доогуур өвдөх, бэлгийн харьцааны дараа цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ вирус нь 30-аас дээш насны хүмүүс голдуу илэрдэг байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654887
0 эможи

keyboard_arrow_up