Хоёрдугаар эмнэлэг энэ онд “ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ мэс заслыг үйлчилгээндээ нэвтрүүлнэ

2024 оны 2 сарын 21

Arslan.mn

Өнгөрсөн оны 08 дугаар сард Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг БНСУ-ын Самсунг медикал центр-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд УХТЭ эмнэлэгтээ элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт арга зүйгээр хангах, ажлын байрны сургалтаар дадлагажуулан сургах ажлыг эхлүүлээд байна. 

Манай улсад анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, 2018 оноос Хавдар Судлалын Үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлснээс хойш 300 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Одоогийн байдлаар 200 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээгдэж байгаа гэсэн тоо баримт байгаа бол манай эмнэлэг төслөө амжилттай эхлүүлснээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл ачааллыг багасгаж иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлэхэд дэм болох юм.

Ташрамд дурдахад Монгол Улсаас гадаад улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороход БНСУ-д 250-350 сая төгрөг, Европын орнуудад 500 сая орчим төгрөгийн үнэтэй юм байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654885
15 эможи

Элэг бүтэн Монгол
2024-02-21 14:56
1. Сайхан мэдээ 2. Төсөв? 3. Сайд Дарга нар нь мэдэж байгаа юу? 4. Монгол улс ЭМЯ мэдсэн үү? Дэмжих эсэх? 5. Бусад өөр эмнэлгүүд хийх үү? 6.Бөөр, уушиг, зүрх гэх мэт шилжүүлэн суулгах уу? 7. Гол нь эмч мэргэжилтнүүдээ цалин хөлсөөр нь дэмжиж байна уу?
keyboard_arrow_up