Зудтай аймгийн малчдад үзлэг хийхээр нарийн мэргэжлийн эмч нар хөдөөг зорив

2024 оны 2 сарын 21

Arslan.mn

Улсын онцгой коммис, Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамтарсан баг бүрэлдэхүүн 21  аймгийн өвөлжилт хүндэрсэн сумын малчдад тусламж үзүүлэхээр ажиллаж эхэллээ.

Эмч нарын баг Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс,  Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад ажиллаж байна.

Мөн Хавдар судлалын үндэсний төвөөс Төв аймгийн сумдад тусламж хүргэх багийнхан мордсон бөгөөд цасанд хаагдаж, боогдсон ч зорьсон газраа хүрч өнөөдрөөс эхний сум Эрдэнэсантад ажиллаж эхэлсэн байна.

Тухайлбал, ХСҮТ-ийн дүрс оношилгооны эмч Э.Хишигдоржоор ахлуулсан багт Улсын хоёрдугаар эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч нар ажиллаж байна.

Тэд эхлээд сумын төвөөс 40км алслагдсан айлд цас ухсаар очиж, зүрхний дутагдалтай хүнд тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт авчирч шаардлагатай тусламж үйлчилгээгээ үзүүлжээ.

ХСҮТ-ийнхөн өөрсдийн хөрөнгөөр 50 өрхийн эмчилгээний багцыг худалдан авч, тээврийн зардал, унаа тэргээ дайчлан гамшигт нэрвэгдсэн малчдадаа туслах аянд нэгдэж байна.

Байгалийн эрхшээл, хүнд цаг үеийг хамтдаа даван туулж, малчдадаа тусалъя гэж уриалав.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654883
0 эможи

DR. ADITY
2024-02-21 13:33
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up