Улаан-Үдэд байгуулсан хавдар оношлох төв монголчуудад үйлчлэх бүрэн боломжтой боллоо

2024 оны 2 сарын 19

Arslan.mn

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов нар эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах гурван талт уулзалт хийлээ.

Уулзалт хоёр орны хооронд:

  • анагаах ухааны салбар мэргэжилтэн бэлтгэх,
  • эх, хүүхдийн эмчилгээ, оношилгоонд хамрагдах,
  • эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх,
  • шинжлэх ухааны судалгааг хуваалцах, хамтран явуулах,
  • эрүүл мэндийн чиглэлийн жуулчлалыг нэмэгдүүлэхэд төвлөрөв.

Уулзалтаар хоёр орны хамтарсан анагаах ухааны салбарын мэргэжилтэн бэлтгэх төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцоллоо. Өнөөдөр ОХУ-ын Москва болон Санкт-Петербург хотод монгол эмч, эмнэлэгийн ажилтнууд мэргэжил дээшлүүлж байна. Мөн Улаан-Үүд хотын Анагаах ухааны коллежид 30 гаруй монгол оюутан суралцаж байна. ОХУ-ын зүгээс их дээд сургуулиа төгссөн оюутнуудыг, өөрийн орны эмнэлгийн байгууллагуудад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко хэлэхдээ, ОХУ Буриад улсад хавдар судлал, түүнийг үр дүнд анагаах чиглэлээр олон ажил хийж байна.

Улаан-Үдэд байгуулсан хавдар оношлох, анагаах төвөөс монголчууд эмнэлгийн үйлчилгээ авах бүрэн боломжтойг уламжилъя гэв. Тэрбээр, Монгол Улс нярайн эндэгдлийг буруулахад ихээхэн анхаарч, тодорхой үр дүнд хүрсэн. Бидний зүгээс үг үр дүнг улам бүүр сайжруулахад өөрийн арга туршлага, ололтоос хуваалцахад бэлэн байна гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ, “Уулзалтын хүрээнд Монгол Улс-ОХУ эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхээр тохиролцлоо. Тэр дундаа анагаахын бүх төрлийн өндөр технологийн тоног төхөөрөмж, эмчилгээг Монголд нэвтрүүлэх талаар шийдэл хүрлээ. 1995 онд байгуулсан Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон үр дүнтэй уулзалт боллоо” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654829
4 эможи

Dr. Aditya
2024-02-20 00:36
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
С.Чинзориг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up