Б.Өнөрцэцэг: Тулайн анхны сэдрэлд эмчилгээ хийгээгүй байхад аяндаа намддаг, үүнд тайвширч болохгүй

2024 оны 2 сарын 16

Arslan.mn

УХТЭ-ийн хэрх судлалын их эмч, АУ-ны магистр Б.Өнөрцэцэг тулай өвчний талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.

Тулай өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Тулай нь организмын эсийн гаднах шингэнд шээсний хүчлийн агууламж ихэссэнтэй холбоотойгоор эдэд шээсний хүчлийн талст хуримтлагддаг өвчин юм. Тулай нь гиперпродукци буюу пуринээр баялаг хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотой цусанд шээсний хүчил ихсэх эсвэл гипосекреци буюу бөөрний эмгэгийн улмаас шээсээр, шээсний хүчлийн ялгаралт буурсантай холбоотой үүсдэг.

Тулайн үед дараах шинжүүдээс нэг буюу хэд хэд нь илэрдэг. 

  • Тулайн үений үрэвсэл,
  • Тофус буюу зөөлөн эд, мөгөөрс, яс, үений хөндийд уратын давс хуримтлагдах,
  • Тулайн нефропатия, нефролитиаз болон уратын чулуу үүсэх
  • Хамгийн элбэг тохиолддог нь тулайн үений үрэвсэл юм.

Тулайн үений үрэвсэл 4 үе шатаар явагдана.

  • Шинж тэмдэггүй гиперурикеми. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.
  • Тулайн  хурц артрит.
  • Дахилт хоорондын үе. Тулайн сэдрэл хоорондын үе
  • Архаг тофуст тулай. Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.

Тулайн хурц сэдрэлийн явцын тухайд?

Анхдагч тулайн хурц үений үрэвсэл нь 85%-д моноартритаар илэрдэг. Ихэнхдээ тулайн сэдрэл гэнэт, шөнө эсвэл өглөө эрт, үе маш хурдан хавагнаж улайн, өвдөж, үе орчмын халуун нэмэгдэх байдлаар илэрнэ. Заримдаа үений ойролцоо улайж мөн хавагнасан суурин дээр целлюлит үүсдэг ба үүнийг тулайн целлюлит гэж нэрлэдэг.

Ховор тохиолдолд тулайн хурц дахилт үенээс гаднах хэлбэрээр илэрдэг, жишээ нь бурситууд, ахиллын шөрмөсний үрэвсэл байдлаар явагдана. Өвчний эрт үед хурц сэдрэл 3-10 хоног үргэлжилдэг. Үрэвсэл намдсаны дараа гэмтсэн үений ойролцоох арьс гууждаг. Тулайн дахилтууд цаашид улам олширч, үргэлжлэх хугацаа нь уртсаж, олон үеийг хамрах хэлбэртэй болдог.

Тулайн үед ямар үеүд ихэвчлэн гэмтдэг вэ?

Голдуу доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг. Анхдагч тулайн сэдрэлийн үед 50% нь хөлийн эрхий хурууны 1-р үе гэмтдэг. Хөлийн эрхий хурууны 1-р үений хурц үрэвсэл бол подагрын үед тохиолддог сонгомол шинж юм. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ. Тулайн үений үрэвсэл багана нурууг гэмтээх нь ховор. Урат натрийн давсны талстын уусалт биеийн халуун буурахад багасдаг. Иймээс тофусууд биеийн халуун бага байгаа захын хэсэгт үүсдэг.

Эмэгтэйчүүдийн тухай, тулай өвчин ахимаг насанд үүсдэг. (ялангуяа цэвэршилтийн дараагаар) Ихэвчлэн олон үеийг гэмтээнэ. Тулай эмэгтэй хүнд остеоартрит, артерийн даралт ихсэх, бөөрний архаг дутагдал зэрэгтэй хавсран  эсвэл шээс хөөх бэлдмэл хэрэглэсэн суурин дээр үүсдэг. Тофус нь остеоартриттай үенд үүсдэг онцлогтой.

Тулайн анхны сэдрэлд ямар нэгэн эмчилгээ хийгээгүй байхад аяндаа намддаг. Үүнд тайвширч болохгүй. Эмчилгээ, хяналтгүй яваад байвал сэдрэл нь ойр ойрхон болох ба олон үеийн хамарсан үрэвсэл үүсдэг. Мөн үрэвсэл сэдрэх бүрд үений мөгөөрс,үений хүүдий, цаашилбал ясанд шархлаа  үүсэж байдаг учир эмчийн хяналтад байх шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
5
angry an post
8
654776
36 эможи

Зочин
2024-02-20 14:27
ёстой ойлгомжгүй бөөрхийлсөн мэдээлэл бн.
зочинка
2024-02-20 00:27
утгагүй юм, хоол хүнсниы талаар ч ярьсангүй мэддэггүй бололтой
Зочид
2024-02-19 18:02
Ямар ойлгомжгүй ярилцлага бэ? Ямар шинжилгээ өгөхүү? Яаж урьдчилан сэргийлэх талаар юу ч байхгүй ?
Зочин
2024-02-18 07:41
Ямар ойлгомжгүй юм бн.
Зочин
2024-02-17 13:59
Цаашилвал яах вэ одоо бүр явж чадахгүйболоод байна
а арслан
2024-02-17 11:47
тулай 4р үедээ орсон 1р эмнэлэгт хяналтанд орж болох уу
а арслан
2024-02-17 11:46
Тулай 4р үедээ орсон
Ochiroo
2024-02-17 10:22
Урдчилан сэргийлэх арга хоол ундандаа анхаарах зүйл байхгүй юу??????????
Зочин
2024-02-17 09:33
Эгэл жирийн хүмүүст ойлгогдох юмгүй мэдээлэл байлаа.
Зочин
2024-02-17 09:33
Эгэл жирийн хүмүүст ойлгогдох юмгүй мэдээлэл байлаа.
keyboard_arrow_up