УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасагт нэн шаардлагатай ЭХО АППАРАТ хандивлалаа
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллагаар дамжуулан Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ)-ийн Мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасагт нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж болох эхо аппарат хандивлалаа.
Тус эмнэлгийн хувьд жилдээ дунджаар 13000 гаруй мэс засал, амбулаторт 200 гаруй өвдөлт намдаалтын ажилбар хийдэг аж.
Орчин үеийн өндөр хүчин чадалтай эхо аппараттай болсноор жижиг мэс ажилбарын үед Эхо-хяналттай захын мэдрэлийн хоригийг аюулгүй, үр дүнтэй хийх, цар хүрээ томтой хагалгааны дараах өвдөлтийг намдаах эмчилгээнд Эхо-хяналттай хориг хийснээр опиоид эмийн болон үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлийн хэрэглээ буурах, архаг өвдөлтийн эмчилгээнд мөн эхо аппаратыг ашиглах, мөн төв вен болон артерын судсанд гуурсыг эхо хяналтын доор бaйрлуулснаар өвчтөнд учирч болох эрсдэл, хүндрэлийг 100 хувь бууруулах боломжтой болох юм.