Иргэн: Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн эмч нар болон 103-ийн түргэн тусламжийн эмч, жолоочдоо баярлалаа
Иргэн: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн АЛТАН ГАРТАЙ эмч нар болон 103-ийн түргэн тусламжийн эмч жолоочдоо баярлалаа
Нэлээн хүнд шөнө байлаа. Дүүгийн минь гэр бүл сайжруулсан түлшний угаарт хордож шөнийн 01 цагаас 04 цаг хүртэл их сандаргалаа, түргэний эмч ухаангүй хүмүүсээ аваад хамгийн ойрхон эмнэлэгт яаралтай очъё гээд л давхисан, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тусламжийн тасагт ирж, том, жижиггүй бүгдийг нь оруулаад яаралтай тусламж үзүүлэн амин үзүүлэлтүүдийг нь тогтворжуулж нэг айлыг үхлийн аюулаас амь насыг нь аварсан эмч нар маань үнэхээр ид шидтэй бурхад юм. Баярлалаа та нартаа.
Үхэл амьдралын зааг дээр байгаа хүний амь аврах гээд түргэний машин яарч явахад зарим жолооч нар зам тавьж өгдөггүй ёстой муухай юм байна лээ. Шөнө зам сийрэг байхад баруун тал руугаа шахаад өгөөрэй, зам тавиарай гээд түргэний жолооч чанга яригчаар хэлээд байхад тоохгүй яваад байсан жолооч нарт гомдол төрөөд шүү.
Жолооч нарт хандаж хэлэхэд таныг машин барьж явахад #101, #102, #103-ийн машинууд дохиогоо дуугарган давхиж байгаа бол ямар ч үед зам тавьж өгч байгаарай. Тэд хүний амь аврах гэж, хүний эд хөрөнгийг хамгаалах гэж яарч яваа, тэдэнд нэг хором ч үнэтэй байдаг юм байна.