Хамрын хөндийн хавдартай 1 сартай нярайд дурангийн МЭС ЗАСАЛ амжилттай хийжээ
2024 оны 2 сарын 16
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар төрөлхийн хамрын хөндийн хавдартай 1 сартай нярайд дурангийн мэс заслыг амжилттай хийсэн байна.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Дэлгэрмаа " Өнөөдөр миний хувьд эмчийн мэргэжлээрээ, эмч залуусаараа бахархах бахархлын өдөр байлаа.
Хамрын хөндийн төрөлхийн хавдартай 1 сартай нярайд дурангаар хавдар авах мэс заслыг анх удаа хийв. Зэргэлдээх хагалгааны өрөөнд 2 настай төрөлхийн сонсголгүй хүүхдэд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засал хийлээ.
ЭХЭМҮТийн Чих хамар хоолойн залуу мэс засалч нар, МХНТ-ийн нойрсуулагч эмч , сувилагч … та нар үнэхээр мундаг, супер!" хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

4

1







654753
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс