Дархлаажуулалтын нэгжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 891,964,359 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж гардууллаа

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын А/473 тоот тушаалын дагуу 21 аймаг, 9 дүүргийн сум, өрхийн эрүүл мэндийн төв, төрөх эмнэлэг дархлаажуулалтын 585 нэгжид нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, дархлаажуулалтын цахим бүртгэл болон дархлаажуулалтын нэгжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

Монгол Улсын “Дархлаажуулалтын тухай” хуульд заасны дагуу дархлаажуулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулж, төв орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, сум, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан дархлаажуулах тусламж үйлчилгээг хүн амдаа хүргэж, халдварт өвчнөөс сэргийлж байна.

Asian Development Bank Mongolia Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжиж ажиллах хүсэлтийг ХӨСҮТ -өөс хүргүүлсэн. Төслийн нэгжээс дэмжлэг үзүүлж 891,964,359 төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмж буюу

  • Олон үйлдэлт принтер - 585
  • Сувилагчий зэвэрдэггүй ган төмөр тэргэнцэр - 585
  •  Эмийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн иж бүрдэл цүнх - 585
  • Дижитал термометр - 585
  • Үзлэгийн ор, кушетка - 585
  • Эмнэлгийн хэрэгслийг ариутгах зориулалтын төмөр хайрцаг - 585 тус тус хүлээн авлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654693
0 эможи

keyboard_arrow_up