Ж.Байгалмаа: Хүүхдийн тасагт эмчлүүлж байгаа нийт 1,693 хүүхдийн 74.7 хувь нь уушгины хатгаатай байна
ЭМЯ-нaaс Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөв.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа томуу төст өвчин 2024 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд томуу томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна.
Дархан-Уул аймаг ногоон түвшинд, 12 аймаг Улаанбаатар хот идэвхжлийн түвшинд байна. Найман аймаг улбар шар өвчлөлийн түвшинд байна.
Эмнэлэгт 8,750 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн тасагт эмчлүүлж байгаа нийт 1,693 хүүхдийн 74.7 хувь нь уушгины хатгаатай байна.
Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна." гэв.
Мөн гараараа нүүр, амандаа хүрэхгүй байх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг энгийн халдвараас сэргийлэх аргуудаа баримтлахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.