Ц.МӨНХНАСАН: Жирэмсэн эмэгтэйчүүд хэвтрийн дэглэм их барьснаар ураг томорч, төрөлт хүндрэх эрсдэлтэй

2024 оны 2 сарын 05

 Arslan.mn

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Төрөх тасгийн эрхлэгч Ц.Мөнхнасангийн зөвлөгөөг онцолж байна. 

Эмэгтэйчүүд жирэмсэн болоод юу дуртайгаа идэх, хэвтрийн дэглэм барих тохиолдол их байна. Үүнээс үүдэж, жирэмсэн үеийн таргалалт үүсэхээс гадна жирэмсний үеийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх тохиолдол их байна. Мөн ураг томорч, төрөхийн үед хүндрэл гарах эрсдэлтэй байна. Манай эмнэлэгт 5,3 кг нярай төрсөн тохиолдол байна. 4 кг-тай нярай төрөх тохиолдол их байна. Жирэмсэн үед хэт их жин нэмснээр даралт ихсэх, бөөрний үйл ажиллагаа алдагдах, зүрх судасны өвчлөл зэрэг хавсарсан эмгэг үүсэх тохиолдол их байна. 

Тийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд хооллолт болон эрүүл зөв амьдралын хэв маягийг дадал болгох хэрэгтэй. 

Мөн жирэмсний хяналтандаа эрт орж, жирэмсний хугацаанд нийт хэдэн кг жин нэмэх, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаарх мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. 

Жирэмсний хугацаанд жирэмсэн эмэгтэйчүүд 10-12 кг нэмэх ёстой байдаг. Хооллолтын хувьд тухайн ээжийн биеийн онцлогт тохирсон хооллолтыг зөвлөдөг. Тийм учраас жирэмсний хяналтандаа эрт хамрагдах нь гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд хамгийн эхлээд өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч, ямар нэгэн асуудал байгаа бол түүнийгээ эмчилчихээд жирэмсэн болох хэрэгтэй. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654514
2 эможи

keyboard_arrow_up