ХӨСҮТ: БНСУ-ын Өвчний хяналтын урьдчилан сэргийлэх агентлагтай хамтарч, лаборатори, хүний нөөцийг чадавхжуулна

2024 оны 1 сарын 25

Arslan.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Агентлаг, Ионсей Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй ''Халдварт өвчний хариу арга хэмжээ,  хамтын ажиллагааг бэхжүүлэх" төслийн багийнхны хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг 2024.01.15-2024.01.19-ны өдрүүдэд ХӨСҮТ-д боллоо.

Энэхүү төслийн хүрээнд Халдварт өвчний тандалт, лабораторийн хүчин чадавхийг бэхжүүлэх төдийгүй хүний нөөцийг чадавхжуулан хамтран ажиллах юм. Төслийн суурь үнэлгээ болон 2024 оны үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг Ионсей их сургуулийн эмч, судлаачид болон ХӨСҮТ-ийн захирлууд, холбогдох албадын төлөөллүүд хамтран хэлэлцлээ.

Тус төслийн  менежер И Еэ Жү мэргэжилтэнтэй энэ сарыг дуустал төлөвлөлт, үнэлгээг хамтран гүйцэтгэхээр ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654294
1 эможи

keyboard_arrow_up