ЗӨВЛӨГӨӨ: ХИЙН холимгоор амьсгалсан бол шингэн зүйл, витамин С ууж, кофе хэрэглэхгүй байх хэрэгтэй

2024 оны 1 сарын 25

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонны газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрсэн хэрэг гарсан.

Тэгвэл дэлбэрэлт, гал түймэр, олон төрлийн хийн холимгоор амьсгалах үед цусруу нэвчин, эд эсийг гэмтээх аюултай, ялангуяа юу нь мэдэгдэхгүй хийнүүд хүний биед шингэсэн үед юун дээр анхаарах талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

  1. Ус болон халуун бүлээн шингэн, сайн уух. Кофе хэрэглэхгүй байх, ногоон цайг шингэлж уух.
  2. Витамин С 1000 мг нь хортой нэгдлийг шууд задалж, элгийг хамгаална.
  3. Цагаан гаа нь хүчтэй антиоксидант учраас исэлдэлтийг намжааж, дотор муухай оргилтыг зогсоон, тархи хамгаална.
  4. Глутатионы хэмжээг нэмэгдүүлснээр ДНХ гэмтэхээс хамгаалах тул мах, өндөг, сүү, тарвас, усан үзэм, бууцай, далайн байцаа, спирулина замаг сайн хэрэглээрэй. Брокколи нь хий, угаарын хорыг тайлах өвөрмөц үйлдэлтэй.
  5. Хамар, залгиураа давс, содатай усаар зайлна.
  6. Амаа суллан арааны шүлсээ асгаруулах нь хордлого тайлах физиологийн сайн арга. Энэ шүлсэнд өөрөө өөрийгөө эмчлэх бодисууд их байдаг.
  7. Дасгал хийхийн оронд бясалгаж байгаа юм шиг удаан тайвнаар амьсгалын тоог удаашруулах замаар эд эрхтэнд очих хортой нэгдлийн концентрацыг багасгадаг.

Гойд үнэргүй ч онцгой хортой хий ч байдаг, үнэртэй хэрнээ гайгүй ч байж бас болно.

ХИМИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654290
0 эможи

keyboard_arrow_up