Л.Хуягбаатар: Салхин цэцэг өвчний үед өдөрт дор хаяж 2 удаа усанд орох хэрэгтэй. Метилл түрхэж болно

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өчигдөр 2023 оны статистик мэдээллийг гаргасан. Тус статистик мэдээлэлд салхин цэцгээр өвчилсөн хүний тоо хамгийн өндөр буюу 3.4 дахин өсөж, 11.9 мянга болсон талаар мэдээлсэн юм. Мөн гар хөл, амны өвчний тохиолдол 2.3 дахин өсчээ. 

Энэ талаар Халдварт Өвчин судлалын Үндэсний төвөөс тодруулахад "2023 оны эхний 12 сард салхинцэцэг өвчний нийт 11,878 өвчлөл буюу 10,000 хүн амд 34.4 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 24.2 (8414) тохиолдлоор ихэсч, сүүлийн 5  жилийн дунджаас 17.4 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөлийн 84.8 хувь нь 0-9 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд үүнээс 35 хувь нь 5-9 насных  байна. 
Нийт тохиолдлын 80-90 хувь хөнгөн явцтай гэрээр ӨЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн бөгөөд салхинцэцэг өвчний шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна
Өвчлөлийн байдлыг цар тахлын өмнөх болон цар тахлын үе, цар тахлын дараах үе гэсэн байдлаар авч үзэхэд цар тахлын үед бусад халдваруудын адил 4-5 дахин буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь хүн амын дунд дархлаагүй бүлгийг нэмэгдүүлэх гол шалтгаануудын нэг нь болсон байх магадлалтай байна.
 

Мөн эмнэлзүйн талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Л.Хуягбаатараас тодруулахад тэрээр "Салхин цэцэг нь амьсгалын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Тухайлбал, агаар дусал болон ахуй хавьтлын замаар дамжин халдварладаг. Салхин цэцэг өвчний нууц үеийн хугацаа 10-21 хоногийн урттай байдаг.  Салхин цэцэг өвчний халдвар авсан бол өдөрт хоёроос дээш удаа усанд орох хэрэгтэй. Метилл түрхэж болно." хэмээлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
654127
2 эможи

B.Narmandah
2024-01-23 21:47
эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд байна уу? надад лав харагдахгүй байна шүү мэргэжлийн хүн шийдвэр гаргах хэмжээнд байж байж энэ бүх өвчлөл болон замбараагүй асуудал арилна шүү дээ
B.Narmandah
2024-01-23 21:47
эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд байна уу? надад лав харагдахгүй байна шүү мэргэжлийн хүн шийдвэр гаргах хэмжээнд байж байж энэ бүх өвчлөл болон замбараагүй асуудал арилна шүү дээ
Ts.Dorj
2024-01-23 21:46
энэ төрийг нарийн мэргэжлийн чаддаг хүмүүсээр нь дүүргэхгүй юм бол бид ийм өвчлөлөөр тасрахгүй хүн болгон өвдөж зовсон хэвээрээ л байх болно
Ж.Энхбаатар
2024-01-23 17:31
монгол улсын хэмжээнд салхин цэцэг гэлтгүй маш олон өвчлөл нэмэгдэж байна энэ бүхнийг зохицуулах ганц чухал зүйл бол бид эрүүл мэндийн салбараа маш дээд хэмжээнд байлгах ёстой түүний тулд төр засаг эрүүл мэндийн салбараа дэмждэг болон эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд байх хэрэгтэй байна
H.Urtnasan
2024-01-23 17:22
энэ өвчлөл хүүхдүүд дунд үнэхээрийн хэцүү байнаа хүүхдүүдээ бид нар ингээд зовоогоод өвчлөлтэй байлгамааргүй байна аа яагаад ер нь энэ төрд мэргэжлийн хүн байж болдоггүй юм бэ? Миний бодлоор эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд байвал ийм өвчний асуудал улс даяар минь тархахгүй байх
T.Battamir
2024-01-23 17:21
салхин цэцэг гэлтгүй маш олон өвчин дэгдэж байна аа бидэнд үнэхээрийн эрүүл мэндийн тал дээр хяналт шаардлага үйл ажиллагаа дутмаг байнаа өчнөөн хүүхдүүд тоолж баршгүй өвчлөлөөр өвдөж байнаа үүнд хэн хариуцлага хүлээх вэ? Энэ асуудлыг хэн шийдэх вэ ? эрүүл мэндийн салбарын хүмүүс ягаад төрд орж болдоггүй юм бэ ? энэ асуудлыг шийдэж чадах хүн нь төрд оролдоо
Н.Баатарсүх
2024-01-23 17:13
салхин цэцэг гэлтгүй маш олон өвчин дэгдэж байна аа бидэнд үнэхээрийн эрүүл мэндийн тал дээр хяналт шаардлага үйл ажиллагаа дутмаг байнаа өчнөөн хүүхдүүд тоолж баршгүй өвчлөлөөр өвдөж байнаа үүнд хэн хариуцлага хүлээх вэ? Энэ асуудлыг хэн шийдэх вэ ? эрүүл мэндийн салбарын хүмүүс ягаад төрд орж болдоггүй юм бэ ? энэ асуудлыг шийдэж чадах хүн нь төрд оролдоо
keyboard_arrow_up