С.Янжмаа: Хөдөлгөөний хомсдол, таргалалттай хүмүүс “чихрийн шижин“ өвчинд хамгийн их өртдөг

2024 оны 1 сарын 18

"Хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор илүүдэл жинтэй болон таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчинд хамгийн их өртөнө"

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчний талаар их яригдах болсон. Тухайн өвчин нь мөн олон өвчний үндэс болдог аж. Бид энэ талаар УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабеmийн тасгийн эрхлэгч С.Янжмаагаас тодрууллаа. 

Чихрийн шижин гэдэг нь цусанд глюкоз ихэссэнтэй  холбоотой  их шээх, их уух, байнга ам цангах, ядарч сульдах, арьс хуурайших, турах, жингээ алдах, халдварт өртөмтгий болох, нүдний хараа муудах зэрэг дараах шинж тэмдгээр илэрдэг  өвчин юм.

Дэлхий дээр 2021 оны байдлаар нийт 540 мянган хүн чихрийн шижинтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Харин Монгол Улсад 2023 оны байдлаар  2-р хэлбэрийн чихрийн шижингийн тархалт 10 хувь, 30-аас дээш насны хүмүүсийн 9.8 хувийг чихрийн шижингийн урьтал өвчин эзэлж байна. 

30-аас дээш насны 10 хүн тутмын нэг нь чихрийн шинжинтэй байгаа гэсэн судалгаа гарсан.

Дэлхий дээр чихрийн шинжтэй 2 хүн тутмын нэг нь буюу 240 сая хүн оношлогдож чадаагүй гэсэн тоо үзүүлэлт байна. 

Чихрийн шинжтэй өвчтөн өөрийн хяналтаа сайжруулан өдөр тутамдаа сахараа зөв хянаж явснаар амьдралын чанар сайжрах, мөн хожим үед гарах чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчинд хамгийн их өртөнө.

Чихрийн шижин бол дотроо олон төрөлтэй. Үүнээс 2-р хэлбэрийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой. Чихрийн шижин 2-р хэлбэрийн хэв шинж нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг учир үүнийг засахгүйгээр хэчнээн эм уусан ч үр дүн гарахгүй. Тиймээс зөв хооллолт, хөдөлгөөн нь эмтэйгээ дүйцэхүйц эмчилгээний арга юм. Өөрөөр хэлбэл, илүү жингээ хэвийн жин дээр барснаар чихрийн шижингээс сэргийлэх боломжтой" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654113
0 эможи

R.Naranhuu
2024-01-23 22:00
Монгол улсын эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс яагаад төрд гараад эдгээр бүх өвчний асуудлыг зохицуулж болохгүй гэж???
T.Ganbaaatar
2024-01-23 22:00
Монгол улсад чихрийн шижин маш ихээр бий болж байна хүмүүсийн хоол хүнс маш их хортой байна хүнсний аюулгүй байдал чанарын өндөр түвшинд байх хэрэгтэй байна аа бас бид дээрээс нь нэмээд энэ төрөө нарын мэргэжлийн хүмүүсээр дүүргэх хэрэгтэй байна
T.Naransolongo
2024-01-23 21:59
Монгол улсад чихрийн шижин маш ихээр бий болж байна хүмүүсийн хоол хүнс маш их хортой байна хүнсний аюулгүй байдал чанарын өндөр түвшинд байх хэрэгтэй байна аа бас бид дээрээс нь нэмээд энэ төрөө нарын мэргэжлийн хүмүүсээр дүүргэх хэрэгтэй байна
У.Нарансүх
2024-01-23 17:32
Хүмүүс биедээ анхаарч байх нь хэрэгтэй гэхдээ дан ганц хүмүүс бид өөрчдийнхөө эрүүл мэндийг муутгаагүй гадны нөлөө их байна шүү дээ бид ингээд зовоод баймааргүй байнаа эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд байх хэрэгтэй байна аа
J.Boldsaihan
2024-01-23 17:22
Эрүүл мэндийн салбарын хүнийг төрд гаргавал улсаара ямар нэгэн өвчлөлгүй зөв арга хэмжээ аваад хэргэжүүлээд явнаа гэж бодож байна аа
Ж.Шүрэнчимэг
2024-01-23 17:14
энэ сахарын асуудал аюгүй хүнд байна аа маш олон өвчний суурь болж байгаашүүдээ тэгээд хүүхдүүд дэлгүүрийн харсан болгоноо авсаар байгаад бүгд хорт хавдраар өвчлөөд ирээдүйгүй болж байнаа. Энэ талдээр төр засага анхаарч ард түмнийгээ өвчлөлгүй байлгамаар байнаа эндээр сайн анхаараад өглдөө!!! Энэ төр засгаар дүүрэн бизнесийн хүмүүс байх юм эрүүүл мэндийн салбарын хүн ягаад байхгүй байна вэ??
keyboard_arrow_up