А.Оюунчимэг: Хүүхэд халуурсан, ханиад хүрсэн үед өтгөн ЖИМСНИЙ ШҮҮХ, УНДАА өгч болохгүй

2024 оны 1 сарын 15

 Arslan.mn

Амьсгалын замын болон бусад халдварт өвчин өвчний үед хүүхэд орчны сонирхолгүй болж мөн хоолонд ердийн үеийнхээсээ дургүй байвал энэ нь өвчин хүндэрч байгаагийн шинж тэмдэг гэж үздэг байна.

Томуу томуу төст өвчин болон бусад өвчний үед хүүхдийн хооллолтод хэрхэн анхаарах талаар ЭХЭМҮТ-ийн Албаны дарга, МУ-ын Хүний гавъяат эмч А.Оюунчимэг зөвлөж байна. 

"Ямар ч өвчний үед ялангуяа томуу, томуу төст өвчний үед хүүхэд халуурах нь элбэг байдаг. Халуурсан хүүхэд хоол идэхгүй, орчны сонирхолгүй болж, уйлагнах нь нэмэгддэг. Хүүхэд халуураагүй байхдаа орчны сонирхолгүй, хоолондоо дургүй байвал хүүхдийн биеийн байдал хүндэрч байгаагийн шинж тэмдэг. 

Тиймээс учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ халуурсан болон халуураагүй үедээ орчны сонирхол ямар байна, хооллохдоо ямар байна гэдгийг нь маш сайн ажиглах хэрэгтэй. 

Халуураагүй байхдаа дээр хоёр шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч, харъяа яаралтай тусламжийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүүхдийн бие өвдсөн тохиолдолд хооллох зайлшгүй шаардлагатай байдаг. Халуураагүй үед өгдөг хоолыг нь өгдөг хэмжээгээр 24 цагийн дотор өгөх ёстой. Халуунтай үед нь хооллох гэж шахах хэрэггүй. Ямар нэгэн аргаар хүүхдэд өгөх нь хэрэгтэй. Өвчтэй үед хоолыг нь солих хэрэггүй. Энэ сайн, тэр сайн гээд шинэ төрлийн хоол өгч болохгүй. Мөн усан суурьтай шингэнийг өгөх хэрэгтэй. Өтгөн шүүс, ундаа өгвөл амны цангаа тайлагдахгүй, вирус биеэс гарахгүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654007
0 эможи

keyboard_arrow_up