Т.Болормаа: Хүүхэд ханиад хүрсэн бол цэцэрлэг, сургуульд явуулахгүйгээр гэрт нь эмчлэхийг зөвлөж байна

2023 оны 12 сарын 12

Arslan.mn

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Томуугийн халдвар идэвхжиж байгаа тул өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.

Дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн кабенитууд ажлын өдөр 17-21 цаг, бямба гарагт 12-18 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, ням гарагт 10-15 цаг хүртэл ажиллаж байна.

Иймд эцэг эхчүүд шууд эмнэлгийн яаралтай хүлээн авах дээр хүүхдээ дагуулж, 103 дуудахаасаа илүү ойр байгаа буюу ачаалал багатай өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандахыг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөв.  

ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа "ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч нар дүүргүүдийн эмнэлэгт ажиллаж байна. ХӨСҮТ-ийн томуугийн мэдээллээр А томуу идэвхтэй тархаж байна. Манай ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх эмч нар дарах зөвөлгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна.

Нярайн аминд аюултай шинжүүд илэрч байгаа тул эмчдээ хоёр хоног тутам үзүүлэх. Мөн ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих хэрэгтэй. 

Хүүхдийн дархлаа их онцлогтой учраас сайн унтуулж, хооллон хэт дааруулж, халууцуулахгүй байх зөвлөмжийг дагах шаардлагатай. 

Мөн танай хүүхэд ханиадны шинж чанартай бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь эмчилгээг нь хийж дааруулахгүй, сайн хооллож амраахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653370
0 эможи

Б.Солонго
2024-01-14 23:37
Яг яав л бид хүүхдүүдээ энэ өвчлөлд өртүүлэхгүй явцгаах вэ ? эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд гаргацгаахуу ?
Б.Солонго
2024-01-14 23:37
Яг яав л бид хүүхдүүдээ энэ өвчлөлд өртүүлэхгүй явцгаах вэ ? эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд гаргацгаахуу ?
Б.Солонго
2024-01-14 23:37
Яг яав л бид хүүхдүүдээ энэ өвчлөлд өртүүлэхгүй явцгаах вэ ? эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд гаргацгаахуу ?
Б.Солонго
2024-01-14 23:37
Яг яав л бид хүүхдүүдээ энэ өвчлөлд өртүүлэхгүй явцгаах вэ ? эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд гаргацгаахуу ?
Б.Солонго
2024-01-14 23:37
Яг яав л бид хүүхдүүдээ энэ өвчлөлд өртүүлэхгүй явцгаах вэ ? эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд гаргацгаахуу ?
Ч.Энххүү
2024-01-14 23:36
Энэ өвчлөл аймар хэцүү байна аа төрөөс бүүр энэ талыг анхаарсан дорвитой шийдэл байхгүй байх юм аа яав л яг энэ асуудлуудыг цэгцлэх вэ? Нэг бол энэ төрд яг энэ эрүүл мэндийн салбарын хүн нь байдаггүй юм уу ?
Ө.Өсөхбаяр
2024-01-14 23:33
Өвчин ихдээ л байдаг энэ бүх өвчин тусч байгаа хүмүүст туслах хангалттай эмч байхгүй өвдөөд эмнэлэгт орохоор ор нь хүрэлцэхгүй одоо энгээ л эрүүл мэндийн тал дээр бүх зүйлс нь дутмаг асуудалтай энэ бүхнийг яг хэн зохицуулахуу ? эрүүл мэндийн салбарын өөрөө энэ бүх асуудалд орооцолдож үзсэн хүн биш л бол хэн ч чадахгүй
Э.Энгүүн
2024-01-14 23:33
Хүүхдүүдийг өвдөх нөхцөлийн бүрдүүлж байгаа энэ төр засаг одоо болиосой маш олон хүүхдүүдийг өвчнөөр зовоож байнашд. Тэгээд бас энэ төрөөр дүүрэн бизнесийн хүмүүс нэг ч эрүүл мэндийн салбарын хүн байхгүй чадварлаг боловсон хүн байхгүй ийм байхаар яаж энэ өвчин арилах юм.
Ц. Болор
2024-01-13 15:54
Өвчин зовлон ихэдлээ эрүүл мэндийн салбарын хүн ер нь энэ улс төрд байна уу? Бүхэл бүтэн өчнөөн улсын их хурлын гишүүд тэгээд дунд нь нэг ч эрүүл мэндийн салбарын хүн алга
ЭХЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up