Ж.Байгалмаа: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын гоц халдвартай байна

2023 оны 12 сарын 12

Arslan.mn

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Томуугийн халдвар идэвхжиж байгаа тул өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.

Дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн кабенитууд ажлын өдөр 17-21 цаг, бямба гарагт 12-18 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, ням гарагт 10-15 цаг хүртэл ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн  захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа  "Монгол улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд идэвхжлийн түвшин буюу шар түвшинд байна. Томуугийн идэвхжил манай улсад аравдугаар сарын эхээр эхэлсэн бол 48 долоо хоногийн дараа улсын хэмжээнд амбулториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуугийн халдвартай байна. Эмнэлэгт хэвтэж байгаа үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын гоц халдварт өвчтэй байна.

Улсын хэмжээнд дөрвөн аймаг шар түвшний дараагийн түвшин буюу улбар шар түвшинд хүрсэн байна. Улсын хэмжээнд вирус тандалтыг хийдэг бөгөөд Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад томуугийн халдвар өндөр байна.

Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа.

Манай улсад А хүрээний H1,H3 вирус зонхилж байгаа аж. Манай хөрш зэргэлдээ улсууд болон БНХАУ, БНСУ улсуудад томуугийн халдвар өндөр байна.

Хятад, Солонгост дээрх вирусүүд мөн адил өргөн тархалттай байгаа юм байна. " гэв.

Мөн томуугийн улирал Арванхоёрдугаар сарын сүүл, Нэгдүгээр сарын дунд орчим хүртэл нэлээд өндөр хувьтай үргэлжлэх учир олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653369
0 эможи

V.Regzid
2024-01-14 14:54
Бид энэ төрийг нарын мэргэжлийн хүмүүсээр дүүргэж байж л бүх асуудлууд арил наа эрүүл мэндийн салбарын хүнийн гаргах хот төлөвлөлтийн мэргэжлийн хүнийн гаргах гэх мэтээр бодож төрд хүмүүсээ гаргамаар байна
R.Batjargal
2024-01-14 14:54
Гадуур дүүрэн өвчлөл бид нар зүгээр эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүнийг төрд гаргая аа одоо байгаа бүх улс төрчид дандаа мөнгөний төлөө бид ийм их өвчлөлдөө баригдмааргүй байвал эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүнийг төрд гаргаж ир яа
E.Baterdene
2024-01-14 14:53
Эрүүл мэндийн салбарын хүнийг л төрд гаргах маш их шаардлагатай байндаа. Олон улсад бол чухал салбар болгоныхоо мэргэжилтнүүд л улс төрд орж байж тухайн асуудлыг шийддэг яг түүнтэй ижлээр өвчлөлийн асуудлыг эрүүл мэндийн салбарын хүн л шийднэ гэж харж байна.
G.Bolderdene
2024-01-14 14:52
- Эдгээр өвчний асуудлыг салбарынх нь юмаа хийж мэддэг хүнээр удирдуулан хийлгэхгүй юм бол энэ мэт өвчний асуудал хэзээ ч арилахгүй. Ханиад томуу корона гэлтгүй маш олон өвчин ихсэж байна Энэ талын мэдлэгтэй туршлагатай салбарын хүн нь шийдвэр гаргах хэмжээнд төрд очих нь чухал байна аа
S.Sarandavaa
2024-01-14 14:52
Эрүүл мэндийн салбарын хүнээ төрд гаргалдаа одоогийн төр засгийн газар эрүүл мэндийн тал дээр юу ч чадахгүй байна арггүйшд дан бизнес намааны хүмүүсээр дүүрчихсэн нарын мэргэжлийн эрүүл мэндийн салбарын хүн нэг ч байхгүй.
N.Tamirbat
2024-01-14 14:51
Бидэнд ханиад томуу газар авлаа хүүхдүүд бүгд тусчийн ханиад томуугын хажуугаар элэгний өвчин одоо газар авлаа!! одоо ингээд бид өвчлөөд байхуу ???бидэнд зүгээр энэ өвчин зовлонгоос салгаж чадах эрүүл мэндийн салбарын бодлого ярьсан хүн хэрэгтэй байна.
Б. Молор-эрдэнэ
2024-01-13 15:57
энэ монгол улсад халдвар ханиад томуу байгаа нь маш их асуудал болж байнаа бид ийм асуудлуудыг арилгах ганцзөв арга нь бол бид энэ төр засгаа чадварлаг нарийн мэргэжлийн эрүүл мэндийн салбарынх нь хүмүүсийг төрд оруулж байж энэ бүх асуудал арилж бид өвчингүй байх болноо
Б.Батхүү
2024-01-09 18:42
Edgeer övchnii asuudlyg salbarynkh ni yumaa khiij meddeg khüneer udirduulan khiilgekhgüi yum bol ene met övchnii asuudal khezee ch arilakhgüi. Khaniad tomuu korona geltgüi mash olon övchin ikhsej baina Ene talyn medlegtei turshlagatai salbaryn khün ni shiidver gargakh khemjeend törd ochikh ni chukhal baina aa
Х.Гантулга
2024-01-09 18:42
Ene khaniad tomuuny övchlöl gazar avaad ürs mini övdööd duuslaadaa. Ene erüül mendiin kholbogdoltoi shiidlüüd yag ünendee khündeeree tussan onovchtoi züil yuu ch algaa dandaa neg bütekhgüi shiidverüüd baikh yum aa. Arga ügüi baikhaldaa dandaa neg biznyes ene teriin khümüüs en töröör baigaa yum chini bid ene
keyboard_arrow_up