Ж.Нарангэрэл : Сүүлийн 10 жилд ДОХ, сүрьеэг эрт илрүүлэх, эмчлэх чиглэлд анхаарч, илрүүлсэн өвчтөнийг эмчилгээнд бүрэн хамруулсан

2023 оны 12 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн 20 жилийн тайлангийн хурал өчигдөр /2023.12.07/ боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл, ҮЗЗ-ийн дарга Х.Ганбаатар болон төслийн салбар хүлээн авагч нар, ХӨСҮТ, эрүүл мэндийн салбарын 200 гаруй төлөөлөл оролцож, төслийн ололт амжилтыг дүгнэлээ.

Тус сан 2003-2013 онд ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад 94 мянган ам.долларын санхүүжилт хийсэн ба ретровирусийн эсрэг эм болон дагалдах халдварын эсрэг эмийг 100 хувь ханган нийлүүлжээ.

Мөн бэлгийн замаар дамжих халдварын эмэнд 653 мянган ам.доллар зарцуулсан байна. 2017 онд ХӨСҮТ-д ДОХ-ын халдвартай өвчтөнүүдэд зориулсан Хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулан ажиллуулж эхэлжээ.

Төслийн үр дүнгийн талаар Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл  "“Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний эсрэг төсөл дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг.  Анх 2003 онд сүрьеэгийн нэгдүгээр эгнээний эмийг төслийн хөрөнгөөр иргэдэд хүргэж байсан бол одоо Монгол Улсын Засгийн газар өөрөө хариуцах болсон.

Сүрьеэгийн нэг, болон хоёрдугаар эгнээний эмийг төслийн санхүүжилтээр анх оруулж ирж байсан бол одоо Засгийн газар өөрөө хариуцаж байна. Харин сангийн хөрөнгийг илүү шинэлэг тусламж үйлчилгээнд зарцуулахыг зорьж байна.

Төсөл сүүлийн 10 жилд ДОХ, сүрьеэг эрт илрүүлэх, эмчлэх чиглэлд голлон анхаарал хандуулж, илрүүлсэн өвчтөнийг эмчилгээнд бүрэн хамруулж байна. 

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 8 мөчлөг бүхий төслийг Монголд хэрэгжүүлсэн байна. Ирэх 2024-2026 онд энэ сангаас гурван жилийн хугацаанд 14 сая ам.долларын төслийг зарцуулахаар төлөвлөөд байна.

"Глобаль сан"-гийн төсөл дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг. Ингэхдээ ДОХ, сүрьеэ, хумхаагийн эсрэг төсөл хэрэгжүүлдэг бол Монголд ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлдэг. Өнгөрсөн 2003 онд сүрьеэгийн нэгдүгээр үеийн эмнэлгийг үнэ төлбөргүй иргэдэд өгч байсан бол өнөөдөр Засгийн газар энэ эмийг үнэ төлбөргүй гаргадаг болсон байна.

Сүрьеэгийн төсөл дээр жишээ татахад, цэрний шинжилгээг хийхдээ түрхэц бэлдэж, олон хоног бактерийг ургуулж оношилдог байсан бол одоо 21 аймаг, есөн дүүрэгт энэ төрлийн шинжилгээг богино хугацаанд өгөх боломжтой болсон." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
653303
1 эможи

Б. Итгэл
2024-01-13 16:08
Монгол улсын эрүүл мэндийн салбар сайжирч байгаа гэхдээ бас энэ төрөөс олигтой дэмжсэн доривтойхон ажил хийсэн зүйлс бол алгаа эрүүл мэндийн салбарын хүнч энэ төрд алга байна аа бид бас цаашдаа ийм асуудал дунд байхгүйн тулд эрүүл мэндийн салбарын хүнийг төрд гаргаж ирэх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байнаа
keyboard_arrow_up