“Гепатитын вирусийн халдварын тандалт, урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт” сэдэвт сургалт болж байна

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

“Элэг бүтэн Монгол” үйл ажиллагааны хүрээнд гепатитийн вирусийн халдварын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор “Гепатитын вирусийн халдварын тандалт, урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт” сэдэвт сургалт болж байна.

Тус сургалтад ЭМЯ-ны ЭТҮГ-ны мэргэжилтэн А.Баярзаяа, Халдварт Өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ХӨСҮТ, УНТЭ, ХСҮТ, АШУҮИС, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр Монгол Улсад вирусийн шалтгаант элэгний эмгэгийн талаар баримталж буй бодлого, ДЭМБ-ын гепатитын вирусийн халдварыг таслан зогсоох бодлого, ДЭМБ-ын гепатитын вирусийн халдварыг таслан зогсоосныг баталгаажуулах туршилтын урьдчилсан үнэлгээ, гепатитын вирусийн халдварын тандалтын тогтолцооны өнөөгийн байдал, тархалт, нийгмийн эрүүл мэндийн байдал зэрэг олон сэдвээр ярилцах юм.

Харин сургалтын хоёрдахь өдөр гепатитын В вирусийн халдварын эмнэлзүй оношилгоо, хяналт, эмчилгээний чиг хандлага, жирэмсэн эхийн эмчилгээ, хяналт, эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх зэрэг эмчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653199
0 эможи

Э. Нямдорж
2024-01-13 16:15
энэ их хэрэгтэй сургалт байнаа төр засгаас нь энэ төрлийн эрүүл мэндийн талдээрх ажлуудаа сайн дэмжээд өгөөсэй бас эрүүл мэндийн салбарын хүмүүс энэ төрд гарахгэж үзвэл яасан юм бэ?? олон хэрэгтэй ард түмэндээ хийсэн юмтай эрүүл мэндийн салбарын хүмүүс олон байгаа шүү дээ тэр чадварлаг хүмүүс төрд гарвал илүү их хэрэгтэй ажлуудыг ард түмэндээ хийж өгөх байхаа
keyboard_arrow_up